УИХ-н гишүүн Х.Болорчулуун тэргүүнтэй Дорнод аймгийн Морин спорт, Уяачдын холбооны Шинэ оны баярын цэнгүүн энэ сарын 21-ний өдрийн морин цагт Ийст палас цогцолборт эхлэнэ.
Уламжлал ёсоор улс, аймгийн Алдарт уяач цолтой ахмад буурлууд, тус холбооны Тэргүүлэгч гишүүд гэр бүлийн хамт, мөн улиран одож буй Морин жилд уяачын эрдэм чадлыг гайхуулан хурсан олноо цэнгүүлэн наадсан Шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүд уригдан цэнгүүнийг чимэхээс гадна сумын салбар холбоодын шилдэгүүд гээд 150 орчим зочид хүрэлцэн ирж нэгэн үдэш баяраа хамтдаа тэмдэглэх ажээ.
Өвлийн жавар, хаврын хавсарга, зуны халуун наранд хөдөө хөхөрч гадаа гандаж явдаг уяачдынхаа дундаас Оны азтан шалгаруулж араб, англи угшлын эр, охин дааганууд, мэргэжлийн дижитал гэрэл зургийн аппарат, 2 нүдний япон дуран, суран хазаар ташуур, сийлбэртэй хусууур сойз, уралдаанч хүүхдийн хамгаалалтын малгай, 1 тн малын тэжээл гээд олон бэлгээр урамшуулахаар болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих