Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Энэхүү баримттай мэдээллийн талаар өнөөдөр "Алтан дорнод Монгол”-ын зүгээс хэвлэлийн хурал хийлгэж байна. Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл хэлэхдээ "Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. "Алтан дорнод Монгол” компаниас хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин "NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар "Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх" гэсэн юм.
Харин энэхүү асуудлуудын ард чухам ямар зүйл нуугдаад байгааг таахад бэрх. Ямартаа ч хэвлэлийн бага хурал хэмээн цаг заваа очин мэдээлэл авах гэсэн сэтгүүлчдээс зугтах шахам гарч одов. Хэдийгээр "Дөрвөн сая ам.доллар" тус "Алтан Дорнод Монгол" компанид хамаагүй гэдгээ илэрхийлж байгаа ч "NRI LLC" компаниийн захирал Т.Ганболд мөн л "Алтан Дорнод Монгол" компанийн ерөнхий захирал. Хардлага төрөхөөр л зүйл үнэхээр л тэрхүү 4 сая ам.доллар хэний халаасанд оров. Зөвхөн энэ асуултад хариулт авчих санаатай очсон сэтгүүлчдийн горьдлогыг Т.Ганболд эрхэм үл тоогоод ирсэнгүй харин дэд захирал Н.Цогтгэрэл нэг л тойруулсан, мушгисан хариултыг сэтгүүлчдэд дуртай дургүй өгөөд эргэхийг бодоход гэмт хүн гилбэлзэнэ гэдэг эртний үгийг өөрийн эрхгүй санагдуулав.
Ингэхээр ямартаа ч Х.Тэмүүжин сайдын гаргаж ирсэн баримт бичиг ямар учиртай байв. Яаруу сандруу мэдээлэл өгсөн нэртэй энэ мэт шоу зохион байгуулаад энэ мэт хэргийн дууг намжаахыг оролдсон юм болов уу?
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих