1936 он Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсангийн дэргэд, партизан Содномдаржаа, Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн дэргэд, Сумьяа бэйсийн төрсөн дүү Лаврын Дэндэв нар.
1936
онд Г.Дэмид, Х.Чойбалсан нар энэ зурагны дараагаар БНМАУ-ын анхны
маршал цолоор шагнагджээ. Тухайн үеийн Монгол улс гадаад нөлөөллөөс
болж, маршал Х.Чойбалсан 1936 онд ДЯЯ-ны сайд, Цэргийн яамны сайд зэрэг
тушаалуудыг хавсран эрхлэх болсон байдаг. 1937 онд Зөвлөлтийн Таиров өртөөний
дэргэд вагондоо нөгөө маршал болох Г.Дэмид жанжин нөхдийн хамт
Зөвлөлтийн чекист Фриновскийн өгсөн хортой лаазалсан загасны маханд
хорлогдон үхэхэд, хамтдаа маршал цолоор шагнуулаж байсан нөхрөө Лхүмбийн
хэргийн үргэлжилэл, Японы тагнуул хэмээн Г.Дэмидийгээ зарлан, нэр
төрийн гутаан, гурван сартай эхнэр Навчаагийн баривчлуулан өвлийн дүн
хүйтэнд байцааж байгаад хороосон байдаг .Г.Дэмидийн эхнэр Навчааг: Үсээ
самнаадхая - гэж хэлэхэд нь буудсан гэдэг.
ЗУРАГ ДЭЭР ӨВӨР ЭГНЭЭНД ЗҮҮН ГАР ТАЛААС :
Улс
Төрийн Газрын дарга, Армийн Ерөнхий Комиссар О. Дашчирэв, Цэргийн
Явдлын Яамны сайд, Бүх Цэргийн Жанжин, Маршал Г.Дэмид, Бүх Цэргийн
Жанжины орлогч, Корпус командлан захирагч Г.Самбуу,
АРЫН ЭГНЭЭНД ЗҮҮН ГАР ТАЛААС:
5-р
морьт дивизийн дарга, Бригад командлан захирагч Ж.Даваажаргал, 6-р
морьт дивизийн дарга, Дивиз командлан захирагч Б.Гончигшарав, Монгол
Ардын Хувьсгалт Цэргийн Жанжин штабын дарга, Корпус командлан захирагч
Ж.Малж, Дорнод
2-р корпусын дарга, Корпус командлан захирагч Г.Дамба, Цэргийн Явдлын
Яамны Их бууны газрын дарга, Дивиз командлан захирагч Г.Жанцанхорлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих