Олланд хэлэхдээ, Украины хямрал шат өгсөөд өдгөө 6 сар үргэлжилж байна. Хоёр тал өнөөгийн бүх нөхцлийг ашиглан хямралыг бүх талаар хэрэгжүүлж, гал зогсоохыг биелүүлэх хэрэгтэй. Мөргөлдөгч хоёр тал тогтоол ёсоор олзлогсдыг солилцож, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөвшөөрсөн үндсэн дээр улс төрийн яриа хэлэлцээ хийх ёстой гэжээ.
Путин хэлэхдээ, Украины хямрал уй гашуу авчирч, эмгэнэл үргэлжилсээр байна. Цус урсгасан мөргөлдөөнийг нэн даруй зогсоож, Украины нутагт улс төрийн нэгдсэн орон зайг сэргээхийг Орос сайшааж байна гэжээ. Путин хэлэхдээ, Франц болон Украины хямралыг зохицуулахад оролцож байгаа барууны орнууд мөргөлдөгч талууд олзлогсдыг солилцох талаар цаашид хүчин чармайлт гаргахыг хүсч байна гэжээ.
Францын хэвлэлийн мэдээлснээр, Олланд бол Украины хямралын дараа Москвад айлчилсан өрнөдийн орны анхны удирдагч юм. Франц Орос хоёр орны удирдагчдын энэ гэнэтийн уулзалт нь Францын талын санаачлага байх ёстой гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих