Биднийг эдийн засгаа яаж аврах вэ гэж
хэлэлцэж, мэтгэлцэж байх хооронд Хятадын иргэдийн хэрэглэдэг бараг л
Twitter шахуу Weibo сүлжээ сайтуудаар Монгол Улсыг Крымын нэг адил авах
тухай хэлэлцүүлэг өрнөсөн сурагтай. Одоогоос хэдхэн цагийн өмнө Dawn.com
дээр Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал хураалт
явуулахыг уриалж байна гэх нэртэй мэдээлэл нийтлэгджээ. Эх сурвалж нь:
http://www.dawn.com/news/1094609/chinese-recall-mongolian-referendum-after-crimea
Үүнд: Украйны Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх тухай асуудалд Бээжингийн эрх баригчид нэн болгоомжтой хандаж, хүлээн зөвшөөрлөө.
Зарим нь Оросын энэ алхамыг 1938 онд
Адольф Гитлер Чехославакийн Судентенландыг бүх ардын санал хураалтаар
бүрэлдэхүүндээ оруулсан, мөн Австрийг нэг онд Anschluss буюу нэгдэлчдийн
санал хураалтаар бүрэлдэхүүндээ оруулсан шиг үйл явдалтай харьцуулж
байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний нам 2008 оны2-р сард
Сербиэс Косовог салан тусгаарласан шиг Крымийг салгаж чадлаа гэжээ. Эх
сурвалж цааш нь өгүүлэхдээ: зарим Хятад иргэд өөрсдийн түүх тэр дундаа
өөрийн газар нутаг хэмээн үзсээр ирсэн 600,000 миль газрыг Зөвлөлтийн
дэмжлэгтэй бүх нийтийн санал асуулгаар булаан авсан тухай хөндөж эхэлсэн
гэсэн байна.
Хятадын хойдтой хил залган орших
Монгол Улсын хилийг улаан өнгөөр тодруулан будсан газрын зурагийг Вейбод
энэ сарын 16-ны өдөр нийтэлсний дараагаар 15,000 удаад жиргэсэн байна.
Cui Chenghao гэх нэртэй, 2 сая гаруй дагалдагчтай онлайн уран элэглэгч
энэ газрын зургийг " бүх нийтийн санал асуулгаар Крымийг Украйнаас
салгаад авчихлаа, та нарын дунд алга таших хүн байна уу? Эсвэл мэдэхгүй
байна уу? 1945 оны 10-р сард ЗХУ ар Монголд бүх нийтийн санал асуулга
явуулж, 50,000-аас ч бага оролцогчтойгоор Хятадын нутаг дэвсгэрийн 15
хувийг аваад явчихсан” гэсэн өгүүлэлтэй нийтэлсэн байна.
Cui гэгчийн энэ жиргээ нилээд өргөн
хүрээг хамарч 9000 гаруй комменттэй болсон байна. Зарим нь Оростой
харилцах Хятадын одоогийн харилцааны тухай асуудлыг хөндсөн бол, нэг
хандагч " Монголыг бидэнд өгчих, тэгвэл бид Крымийн бүх нийтийн санал
асуулгыг дэмжье” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Мөн үүний дээр нэг харилцагч
нь " Хятадын засгийн газар хэзээ Монголыг буцааж авах юм бол доо” гэсэн
байна.
Нийтлэл гэх үү, мэдээлэл гэх үү, үүнийг уншигч, орчуулан буулгахыг чадан ядан оролдогч би бээр бухимдаж, уурласнаа нуух юун.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=661
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих