"Сувдан сондор"-ын арав дахь удаагийн аялалын үр дүнд зориулсан
үзэсгэлэн өнөөдөр үндэсний музейд нээлтээ хийх гэж байна. "Сувдан
сондор-10" ээлжит аялалын багийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын
эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 20 гаруй хүн багтжээ. Тэд
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумын
нутгаар нийт 3000 орчим км замыг туулж дорнын хээр талын экологийн
байдал, түүх соёлын үл хөдлөх дурсгал, нүүдэлчдийн соёлын өвийн талаар
судалгаа хийсэн байна. Өнөөдөр нээлтээ хийх "Сувдан сондор-10" үзэсгэлэн
энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих