Яг өнөөдөр Монголын нийгэмд төрөх эмнэлэг толгойны өвчин болоод байна. Хүн амын өсөлтөөс болж төрөх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ болиод байгаа. Ээжүүд ээ, бүгдээрээ эхний ээлжинд Д.Арвин гишүүнээс "Төрөх эмнэлэг” ээ нэхэцгээе. Яагаад гэвэл тэрбээр төрөх эмнэлгүүдийн тендерээс мөнгө завшиж, идэж уусан гэм нүгэлтэй. Төрөх эмнэлэг барина гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбумаар нь халаасалсан гэм нүглийг нь уучилж боломгүй.
Д.Арвин гишүүн ээжүүдийн "эрлэг” болсон үйл явц
Хэнтий аймгаас нэр дэвшиж төрийн түшээ болж байсан Д.Арвин эцэстээ тойргоо сольж, Баянзүрх дүүргийн иргэдийн саналаар УИХ-ын суудалд тухалсан. Баянзүрхчүүд яагаад Д.Арвинд итгэл үзүүлсэн бэ гэвэл, тэрбээр төрөх эмнэлэг барина, байгуулна хэмээн ам гарсан хэрэг.
Харин Д.Арвин бол төрөх эмнэлэг барих нэрийдлээр өөрийн компаниар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалдаг "хобби”-той.
Сануулахад , 2010 оны эхээр гуравдугаар төрөх эмнэлгийн өргөтгөл хэмээн сүр дуулиантай шав тавьж байлаа. Бас болоогүй 2012 оны гуравдугаар сард ашиглалтад оруулна хэмээн том самар дээр зар тавьсан байв. 150 ортой шинэ төрөх эмнэлгийн барилга өдгөө суурь цутгагдаад л орхигдсон. Энэ төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэгчээр нь Д.Арвин гишүүний "Их өргөө” ХХК шалгарсан байдаг. Энэ барилгын нийт төсөвт өртөг 2011 онд есөн тэрбум байсан. Харин 2012 онд долоон тэрбумыг нэмж нэхэмжилсэн юм билээ.
Түүнчлэн Д.Арвин гишүүний "Их өргөө” ХХК Яармагийн дэнжид 300 ортой Эх, нялхасын эмчилгээний цогцолбор барихаар тендерт ялж байсан юм.
2010 оны 12 сарын 30-нд шав тавьж байв. Ингээд барилгын ажлыг эхлэхдээ улсын төсвөөс 12 тэрбум төгрөг буюу 80 хувийн төлбөрийг компанийнхаа данс руу шилжүүлж авсан байдгийг хэвлэлүүд бичдэг.
МАН-ынхан уг нь түүнийг "Тендерийн мөнгийг завшсан” хэмээн АТГ-т мэдэгдэж байсан. Энэ үед Д.Арвин манай намынхан надаас уравлаа гээд АН-нд хадаг сүү барьсан юм. Яг үнэндээ бол тэрбээр "шоронд” орохоос айсан хэрэг. Хууль хяналтын байгууллага түүнийг ийм их нүгэл үйлдсэн байхад шалгаж, байцаахгүй байгаа бол ээжүүдээ нэгдэж , нийлж байгаад Д.Арвин гишүүнээс "Төрөх эмнэлэг” ээ нэхэцгээе. Хэдий болтол бид тогоон чинээ гэдэстэй хэрнээ шалан дээр, сандал дээр суусаар байх вэ? Хэдий болтол бид үрээ тэврээд үүдэнд, коридорт хэвтэх вэ? Хүлцэнгүй, хүлээцтэй байсаар байтал арга тасарч байна, эхний ээлжинд Д.Арвин гишүүнээс төрөх эмнэлэгээ нэхэцгээе.
Ж.Батхишиг
http://www.hunnu.mn/content/55254.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих