Гэр бүлийн аз жаргалыг хосууд хамтран бий болгодог. Мэдээж үүнд эмэгтэй хүний оролцоо, нарийн нандин ухаан маш их хэрэгтэй.
Гэрийн бүх ачааг өөртөө битгий үүрүүл
Эмэгтэйчүүдийн ихэнх нь өөр өөрийгөө гэрийн эзэнд өргөмжлөчихдөг.
Эрчүүдийн хийх ёстой зүйлийг урдуур нь орж хийснээр эхнэртээ туслах
сэтгэлийг нь бүрмөсөн үгүй хийдэг. "Эхнэр хийчихдэг юм гэсэн” залхуу
занд эрчүүдийг сургах хэрэггүй. Үүний оронд та түүнээр туслуулахыг хүсч
байвал эмэгтэй хүнийхээ ялдам зөөлөн зангаа ашиглах хэрэгтэй. Тэгвэл тэр
өөрийнхөө хүслээр таны баатар болохыг хичээнэ. Гэр бүлийнхээ төлөө
хийсэн бага ч атугай зүйлийг нь үнэлж, магтаж байгаарай.
Урмын үгийг харамгүй хэл гэхдээ жаахан хэтрүүлэгтэй шүү
Хэрэв та нөхөрөө цалингаа сар бүр бүтнээр нь авчирч өгөөсэй гэж хүсч
байвал түүнийг танд мөнгө өгөх бүрт нь "Миний хань бидний төлөө үнэхээр
шаргуу ажиллах юм аа” гэж магтаарай. Хааяа нөхрөөрөө хоол хийлгэхийг
хүсвэл "миний ханийн гарын хоол сайхан шүү, бүр нэг идмээр санагдчихлаа
гэж үг унагаад үзээрэй. Тэд магтуулах хичнээн дуртай хүмүүс гээч? Эр хүн
өөрийгөө таны хувьд чухал гэдгийг мэдвэл, үргэлж тэр хэвээрээ л байхын
хичээнэ.
Шийдвэрийг хамтдаа гарга гэхдээ мэдээж өөртөө ашигтайгаар…
Мөн бүх зүйлийг өөрийнхөө дураар шийддэгээ зогсоогоорой. Түүнд зарим нэг
зүйлсийг тэр чигт нь даатгаж, гэрийн эзэн, зохицуулагч байх боломжийг
олго. Энэ бүх үйлдлүүд таны нөхрийн өөртөө итгэх итгэлийг сэргээнэ.
Түүний хувьд гэр нь өөрийнхөө "хэрэгтэй” хүн болохыг мэдэрдэг аз
жаргалтай орон зай болон хувирах болно.
Эрчүүд ерөнхийлж, эмэгтэйчүүд нарийвчилж хардаг
Мэдээж энэ бол хэн нь хэнээсээ илүү гэсэн үг биш юм. Энэ бол бидний
хүйсний энгийн ялгаа. Тиймээс бид эрчүүдэд том асуудлыг даатгаж орхиод,
өөрсдөө бусад нарийн асуудалд санаа тавьдаг байх хэрэгтэй. Тэгвэл
тэнцвэрээ олсон гэр бүл бий болно. Түүнийг шинэ байранд нүүх талаар ч юм
уу, эсвэл дараа сард хадгаламжиндаа хир их мөнгө хийж болох талаар
бодож байхад нь бид бохирдсон хувцсаа угаалгын өрөөнд оруулж
тавьдаггүйгээс нь болж гомдоллодог. Бүсгүйчүүд л тийм зүйлийг
анзаарахаас, цаанаасаа тэгж програмчлагдаагүй эрчүүдэд сольж орхисон
оймс нь хаана байгаа, таван удаа өмссөн цамц нь хаана байх нь сонин биш
байдаг.
Гэхдээ ядаж бохирдсон хувцсаа ялгаж хийх ухааныг тэдэнд суулга. Ингэхийн тулд та түүнд угаалгах хувцаснуудаа хийдэг тусгай сагс гаргаад өгчих. Тэгээд дараагийн удаа зөвхөн тэр сагсанд байгаа зүйлсийг л угаа. Бусдыг нь битгий угаа. "Цэвэрхэн зангиа алга” гэж хэлвэл "Хайрт минь, би чамайг сагсанд хийгээгүй болохоор чинь угаалгахгүй гэж бодсон юм” гээд л хэлчих. Тэд дараагийн удаа өөрсдөө санаж бүх толботой хувцаснуудаа сагсанд хийх болно. Энэ мэтчилэн аливаа асуудлыг ямар ч үглэл, зандрал, сургамжилсан үгсгүйгээр шийдэж болно шүү дээ. Байнга нэг л юмаа давтаж хэлсээр байгаад та өөрийнхөө хүссэн үр дүнд хүрч болох л юм. Гэвч ингэснээр төд удалгүй түүний хувьд та амраг хань нь биш багш, дарга эсвэл ээж нь болж хувирна.
Тэгвэл тэр аажмаар таныг хайр шатсан харцаар харахаа болино
Та нөхрийнхөө хувьд өрсөлдөгч, багш, дарга, ээжийн аль нь ч болж
болохгүй. Харин та түүний хувьд халамжит эхнэрээс гадна халуухан амраг
нь хэвээрээ үлдэх ёстой. Секс хийх нь түүний хувьд албан үүрэг шиг биш,
тэсэн ядан хүлээдэг зүйлс нь байх ёстой юм. Үүнийг л санаж явагтун.
Яагаад заавал тэд ор хөнжлийн ажлыг эхлүүлж, бид өдөөгдөх ёстой
гэж…Хааяа санаачлагийг гартаа авч сексийг өөрийн хүссэнээр хийж болно
шүү дээ. Таашаал бол эхнэр нөхрийн сайхан харьцааны эхлэл болдог.
Орой бүр ажлаа тараад тань луу яаран ирэхүйц тийм л уур амьсгалыг гэртээ бүрдүүлээрэй. Тэгвэл та хоёрын хооронд хэзээ ч нууц амрагийн тухай маргаан, өчигдөр нь гэртээ ирж хоноогүй тухай хэрүүл гарахгүй. Насан туршид түүний амтат амраг шиг байхын тулд та эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих