1. Чи түүнийг өөр охидуудтай болзоход уур чинь хүрдэг үү?
- Үгүй. Түүний болзоонууд надад чухал биш. /1 оноо/
- Тиймээ. Түүний болзож байгаа охид түүнд тохирохгүй. /3 оноо/
- Тэдний зарим нь бол зүгээр охид. Гэхдээ би тэд нарт дургүй. /2 оноо/
2. Чи зөвхөн түүнтэй уулзахын тулд бусад найзуудтайгаа бөөнөөрөө уулзалддаг уу?
- Дандаа, найзуудтайгаа уулзах болоход түүнийг хамгийн түрүүн ирэх эсэхийг лавладаг . /3 оноо/
- Заримдаа л. Гэхдээ надад олуулаа гарах нь илүү дээр санагддаг. /2 оноо/
- Үгүй. Би аль ч найзуудтайгаа гарсан сэтгэл хангалуун байж чаддаг. /1 оноо/
3. Хүмүүс та хоёрыг цуг явж байхад ямар сайхан хосууд вэ гэж байсан уу?
- Хэн ч ингэж хэлж байгаагүй. /2 оноо/
- Найзууд маань биднийг хамтдаа сайхан харагддаг гэцгээдэг. /3 оноо/
- Бидний уулзсан хүмүүс биднийг хос гэхэд итгэдэггүй. /1 оноо/
4. Та хоёр нэгнээсээ юм нуудаг уу?
- Би түүнд өөрт тулгардаг зүйлсээ байнга хэлчихдэг гэж бодохгүй л байна шүү. /1 оноо/
- Хэзээ ч үгүй. Бид бүхнээ ярилцдаг. /3 оноо/
- Хүн бүр л нууцтай ш дээ. /2 оноо/
5. Чи түүний хажууд байхдаа бухимддаг уу?
- Би зарим зүйлийг нь ухаалгаар эсвэл хөгжилтэйгөөр хэлж чадахгүй үедээ ичдэг. /3 оноо/
- Үгүй, бид нэг нэгнийхээ хажууд тайван тухтай байж чаддаг. /1 оноо/
- Бухимдах зүйл гарвал бухимддаг. /2 оноо/
6. Чи түүнд сайхан харагдах гэж өөртөө хэт их анхаарал тавьдаг уу?
- Бид хоёр нэг нэгнийгээ сайн мэддэг учраас тэр үүнийг анзаарахгүй л болов уу. /2 оноо/
- Яагаад би ингэх ёстой гэж? /1 оноо/
- Хэрвээ бид 2 кофе ууж юм ярилхаар болвол би нүүрнийхээ будганд анхаарлаа хандуулна. /3 оноо/
7. Чи түүнийг тэврэх шалтаг хайдаг уу?
- Би түүнийг дандаа л тэвэрдэг. Энэ ч сайхан шүү. /3 оноо/
- Тэврэх шалтгаан гарвал л түүнийг тэвэрнэ. Гэхдээ удаан тэврэлдэж зогсохгүй л болов уу. /1 оноо/
- Надад түүнийг тэврэх сайхан санагддаг. /2 оноо/
8. Чи түүнтэй цуг юу хийх дуртай вэ?
- Түүний найзуудтай цуг хөлбөмбөг үзэх. /3 оноо/
- Дуртай зүйлсийнхээ талаар ярилцах. /1 оноо/
- Түүнтэй зэрэгцэж суугаад кино үзэх. /2 оноо/
9. Түүний юу нь хамгийн их таалагддаг вэ?
- Тэр энгийн л байдаг миний найзуудын нэг. /1 оноо/
- Тэр эелдэг ухаалаг. /2 оноо/
- Тэр үнэхээр хөгжилтэй, намайг үргэлж хөгжөөдөг. /3 оноо/
10. Түүний тухай бодохоор санаанд чинь юу буудаг вэ?
- Би гоё мэдээ сонсонгуутаа л хамгийн түрүүнд түүнд дуулгана. /2 оноо/
- Тэр үргэлж миний санаанаас гардаггүй. /3 оноо/
- Автобусанд өдрийн цагаар зүйрмэглэж явахад тэр толгой руу минь "тоншиж” сэрээдэг. /1 оноо/
8-10 оноо– Энэ бол хайр биш.
Та хоёр жирийн л сайхан найзууд. Хүн бүрт сэтгэлээсээ ярилцаж, хамт хөгжилдөх, асуудлаа ярилцах найзууд хэрэгтэй байдаг. Чи түүний сайн найзуудын нэг.
Та хоёр хамтдаа видео тоглоом тоглох, сагсан бөмбөг үзэх зэргээр дуртай зүйлсээ хийж цагийг сайхан өнгөрөөж байгаарай.
11-22 оноо – Магадгүй
Магадгүй чи өөрийнхөө түүнд сайн уу үгүй юу гэдгийг мэдэхэд дахиад хэсэг хугацааг зарцуулаад үзээрэй. Тэр чамд нэлээд таалагддаг нь тодорхой , чи түүнд өөрийнхөө энэхүү байдлаа ямар нэгэн дохиогоор мэдэгдүүлээрэй.
Энэ түр зуурын шохоорхол байх вий гэдгээс болгоомжлоорой. Хэрвээ чи саяхан найз залуугаасаа салсан бол энэ нь шохоорхол ч байж мэдэх юм.
22 с дээш оноо- Тиймээ чамайг гайхаж байна!
Чи үнэхээр муу охин юм гээч! Чи сайн найздаа хайртай болчихжээ.
Хэрвээ чи түүнтэй найзаас илүү харьцаа үүсгэхийг хүсэж байгаа бол түүний хандлагыг мэдэх хэрэгтэй. Сайн хариу болон таагүй хариу ч хэлж мэднэ бэлтгэлтэй байгаарай.
Хэрвээ тэр энэ харилцаанд нэг л итгэл муутай байгаа бол та хоёр хоорондоо ярилцаж, нэг нэгнээ ойлгож хүлээж автлаа хүлээцтэй шударга байгаарай. Зарим "хүчтэй”үерхэл жирийн найзуудын харилцаанаас эхэлдэг. Та хоёр нэг нэгнийгээ аль хэдийн сайн мэддэг учраас энэ үерхэл бат бэх байх болно..
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих