УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тун ч ууртай байна. Чуулганы хуралдаан дээр
хэлэлцэх асуудлаас тэс өөр асуудал ярьж, намынхаа дотоод асуудлыг ил
тавьчих гээд байгаа учраас УИХ-ын дарга микрофоныг нь хааж хүртэл арга
хэмжээ авав.
Тэрбээр АН-ынханд тун ч их гомдсон бөгөөд АН араар чинь тавьдаг шүү гэдгийг хэлсээр байхад очиж наалдчихаад хэдхэн сайдын суудалд найрагдчихсан даргатаа тун ч их гомдоллосон гэнэ билээ. Уг нь мань хүн энэ Засгийн газарт сайдын суудал авах санаатай байсан хэмээн учир мэдэх хэсэг нь ярьж эхэлжээ.
Гэтэл намын дарга нь суудал өгөөгүйгээр барахгүй, намынхаа гайгүй чадварлаг залууст сайдын суудал өгчихсөн нь экс намын даргын уурыг барсан гэх. Тиймээс Ө.Энхтүвшин "Сайд, дэд сайд болох хүмүүстээ та сайн ойлгуулж чадаж байгаа юу” гээд захидлаараа дамжуулан намын даргадаа омогдсон байна лээ.
Яг үнэндээ өөрийг нь томилсон тэр цагаас хойш л сонгуульд ялагдах үрийг тэр тарьж эхэлсэн гэдгийг сануулахад илүүдэх юун. Тэгвэл Ө.Энхтүвшин намын дарга байхдаа юу хийсэн бэ. 2012 онд түүнийг намын хамт олон нь өрсөлдөгчгүйгээр намын дарга болгосон. Энэ бол том итгэл. Товчхондоо "Чи л чадна” гэсэн үг. Гэтэл УИХ-ын сонгуульд боломжоо бүрэн дүүрэн ашиглаагүй. Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн ялалтыг хамгаалж чадахгүй яаж арчаагаа алдаж байлаа.
Одоо тэднийг сайд болох нь гэхээс урьтаж "боож үхэх бор шидэмс хайна” гэгчээр гараа чичиртэл захиа бичиж суугаа нь үнэн биз дээ. Ерөөсөө түүнийг намын залуусаа дэмжиж ажилладаггүй, "зай”-гаа тавьж өгөх дургүй байдгийг тус намын залуус, намын дэргэдэх залуучуудын байгууллага ч шүүмжилдэг. Тиймээс ч өнөөдөр сайдад нэр дэвшиж буй хоёр залуутай барьцсандаа намын даргынхаа өөдөөс ил захидал нэртэй "өөхөнд боосон хор” шидчих шиг боллоо.
Уг нь МАН-ын гишүүдээс иймэрхүү авир гарч байсан удаа бараг л байхгүй. Хэвлэлээр захидал шидэлцэж гүйж байсан удаа үгүй. Харин энэ жишгийг эвдэж захиа занаа шидэж гүйсэн Ө.Энхтүвшин гишүүний үйлдэл тун ч ёозгүй харагдлаа. Нутгийнхаа хүнийг сайдад зүтгүүлсэн ч тусыг эс олсон учраас залуустаа боломж олгосон намын даргадаа туниж гүйж байгаа нь тавьтиргүй харагдлаа.
Цаад санаандаа бол Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнд нэр дэвшин, илт давуу ялсан ч шүүхийн шийдвэрээр юу ч үгүй үлдсэн хоёрт л сайдын суудал өглөө хэмээн намын даргатаа туниад байгаа бололтой юм билээ, хөөрхий. Өвөрхангайн хоёр бол яах аргагүй энэ Засгийн газарт багтах ёстой хүмүүс.
Өөрөөр хэлбэл, намынхаа даргын үгэнд орж УИХ-ын гишүүний суудлаа АН-д найр тавиад өгчихсөн учраас намын дарга нь гэмээ ухаарч сайдын суудалд очих боломж олгож байхад Ө.Энхтүвшин дарга намын даргаар ажиллаж, тэр бантанг зуурсан хүний хувьд дуугүй л байвал барав биш үү. Яг үнэндээ бол Ө.Энхтүвшин л тухайн үед АН-тай тохироо хийчихлээ. Та хоёрын суудлыг АН-д өгөхгүй хэмээн хувцсыг нь хүртэл бэлдүүлчихээд дараа нь АН-ын хоёрыг ороод ирэхэд жишимгүй сууж байсныг хүн бүхэн л харсан. Гэтэл түүний энэ зуурсан бантанг арилгах гэж байхад ингэж аашилж байгаа нь арай л худлаа харагдаад байна.

Монголын мэдээ
Б.Тогтох
Б.Тогтох
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6643
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих