Орчин үед хүний эрх дээдлэх үүднээс иймэрхүү маягийн цирк ажиллахаа больсон ч нэгэн цагт ийм циркүүд маш ашигтай ажиллаж, олон орноор аялладаг байсан байна.
Анааш эмэгтэйчүүд
Урт хүзүүтэй энэ гурван эмэгтэй 1935 онд Лондон хотноо амьдарч байв. Хүзүүгээ урт болгох энэ харгис арга нь азийн уламжлалт заншлуудын нэг юм.
Хамгийн өндөр болон хамгийн намхан хүмүүс
Бяцхан
хүмүүсийн циркийн хосын зураг. 1950 он. Баруун гар талын зураг дээрх
бол Ринглинг Бразерсийн өндөр хүмүүсийн циркийн жүжигчин, 1937 он.
Сүүлтэй хүүхэд
1939 оны гэрэл зураг. 11 настай Янг Кришнан өөрийн сүүлээрээ том харандаа барьсан байна.
Кардифийн үлэмж биет
Георг Оже Ринглинг Бразерсийн өндөр хүмүүсийн циркэд ажилладаг байв. Тэрээр 2 метр 31 сантиметр өндөр байсан байна.
Дөрвөн хөлтэй эмэгтэй
Миртл Корбин дөрвөн хөлтэй байсан хэдий ч түүний нөхөр нь түүнийг маш их хайрладаг байсан гэдэг. Тэд 5 хүүхэдтэй байсан бөгөөд тэрээр циркт долоо хоногийн 450 долларын хөлстэй ажиллаж байжээ. 60 насандаа өөд болсон.
Хагас хүн
Жонни Экхардт төрөлхийн тал биетэй юм. Тэрээр маш алдартай циркийн жүжигчний зэрэгцээ олон рекламд тоглосон гэдэг.
Том хөлт
Фанни Миллс үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг жүжигчин байсан. Тэрээр хэзээ ч гэрлээгүй юм байна.
Алмас Фёдор Евтищев
Федя
1864 онд Санкт-Петербург хотод төржээ. Тэрээр гурван нас хүртлээ хэвийн
байсан ч тэрнээс хойш маш үсэрхэг болсон байна. Түүнийг циркийн эзэн
Финеас Барнум олж харж дэлхийд алдартай нэгэн болгожээ.
Сахалтай эмэгтэй
Тэрээр маш алдартай байсан байна.
Тарган хүн
Харахад гойд зүйлгүй мэт харагдах энэ эр 300 килограмм жинтэй байсан бөгөөд тухайн цаг үедээ хамгийн тарган хүнд тооцогддог байжээ. Иймээс тэр үед тарган хүнийг зөвхөн циркт харах боломжтой байж!
Үндэстнийхээ хамгийн өндөр хүн
1937 он. Роберт Уодлоу бол Ринглинг Бразерсийн циркийн эрдэнэ байв. Түүний өндөр 2 метр 72 сантиметр байсан бөгөөд энэ хэмжээ нь хамгийн өндөр хүн болох оросын иргэн Фёдор Махновын 2 метр 85 сантиметрийн дараа орох үзүүлэлт байв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих