АНУ-ын конгрессын Төлөөлөгчдийн танхим Тайваньд харуулын хөлөг онгоц нийлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж байгаа мэдээлэлд Хятад улс дургүйцлээ илэрхийллээ. Хятадын Гадаад хэргийн
сайд энэ талаар мэдэгдэхдээ "АНУ Тайваньд зэр зэвсэг нийлүүлэх нь Хятад
улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг. Тиймээс Хятад улс үүнд
эсэргүүцэл илэрхийлэн, Америкийн талтай хатуу харьцах болно" гэжээ.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим энэ сарын 4-нд гадаадад тэнгисийн цэргийнхээ
хөлөг онгоцыг худалдах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд
Тайваньд "Перри Класс" нэрэмжит пуужин тээгч харуулын хөрөг онгоц
нийлүүлэх эрхийг Ерөнхийлөгчдөө олгосон байна.
Хятадын Гадаад
хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч ч мөн "АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэх
гэж байгаа нь Америкийн тал "8.17" албан мэдээнд дурдсан амлалтаасаа
няцаж байгаа хэрэг юм. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байгаа бөгөөд
хатуу чанга байр суурьнаас харилцах болно" гэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6655
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих