Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байсан
Б.Есүгэн охин барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа
алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдогчдын шүүх хурал шат
шатны шүүх хурлаар болж шүүгдэгч Г.Гантөмөр, БДашням нарыг тус тус 1.6
жилийн хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг
хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хорих ял оногдуулж, эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар
жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорихоор болсон.
Харин шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгийн торгох ялыг тус тус оногдуулсан шийдвэр гаргасан. Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр шүүн хэлэлцсэн юм. Шүүх хурал өчигдөр 17.00 цагт өндөрлөж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

Монголын мэдээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6673
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих