Хичээлээ тараад явж байсан Б.Есүгэн охин өнгөрсөн жил барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн холбогдогч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус нэг жил зургаан сарын хорих ял, шүүгдэгч Д.Болдыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч хоёр жилийн хорих ял оногдуулж шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгний торгох ялыг тус тус оногдуулсан. Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Эх сурвалж: www.polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих