НҮБ-ын Эрүүдэн шүүхийн
эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн
үндэсний комисс, Эмнести интернэшнл байгууллага хамтран "Эрүүдэн шүүхийн
эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурал
өнөөдөр болж байна. Хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллага,
олон улсын байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид оролцож байгаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмж, түүний тайлагналт, эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилт, эрүү шүүлттэй тэмцэж буй дэлхийн чиг хандлага, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал сэдвээр илтгэл тавих юм байна. Мөн эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол ба эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, эрүү шүүлтийн хохирогчдын нөхөн олговор, нөхөн сэргээлт, хохирол барагдуулалтын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг олон нийтэд танилцуулах ажиллагаа сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих