Монгол уртын дууны язгуур, ая данг эвдэлгүйгээр, үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан гурван хоолойгоор
хослон
дуулдаг, Монголын анхны эрэгтэй уртын дууны "Язгуур" хамтлаг саяхан
байгуулагдсан байна. Хамтлаг болон уран бүтээлийн талаар тодруулахаар
тус хамтлагийн гишүүн Г.ОТГОНЗУЛЫГ түр хүлээлгэлээ.
-Анхны гэх тодотголтой эрэгтэй уртын дуучдын хамтлаг байгуулсан тухай саяхан сонслоо. Танай хамтлаг хэзээ байгуулагдсан бэ?
-"Язгуур"
хамтлаг маань өнгөрсөн зургадугаар сард байгуулагдсан. Анхны уран
бүтээл болох "Эрдэнэ засгийн унага" дуугаа саяхан үзэгчдэдээ хүргэлээ.
Одоо хоёр дахь уран бүтээл дээрээ ажиллаж байна. Энэ нь бүсгүй хүний
сайхныг магтан дуулсан "Бөмбөгөр цагаан" хэмээх ардын дуу. Цагаан сараас
өмнө клипжүүлээд үзэгчдэдээ хүргэнэ.
-Хамтлагийн гишүүдийн хувьд бүгдээрээ ардын дуучин мэргэжлээр төгссөн үү?
-Тийм
ээ. Бид нэг ангийнхан. Манай хамтлагийн Т.Баянжаргал ардын жүжигчин
А.Нэргүй багшийн удирдлага дор, А.Түмэнжаргал бид хоёрын хувьд Д.Батболд
багшийн удирдлага дор СУИС-ийг төгссөн.
-Цаашид зөвхөн уртын дуугаа дуулах уу?
-Ардын болон уртын дуу дуулна. Мөн нутаг нутгийн онцлогтой дуунуудыг сэргээж дуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Заавал яагаад уртын дууны хамтлаг байгуулах болсон юм бэ?
-Уртын
дууны сайхныг залуучууддаа мэдрүүлэхийн тулд хамтлагаа байгуулсан.
Тэгээд ч дан ганц уртын дуугаар дагнасан эрэгтэй хамтлаг байдаггүй шүү
дээ. Манай хамтлагийнхан гурван хоолой салгаж дуулдаг гэдгээрээ онцлог.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих