Хэрлэн сум хошууны Эрдэнэ уул тойргийн амьжиргааны доод түвшний айл өрхөд тэтгэмжийн мөнгө олголоо. Энэ үйл ажиллагаанд Иргэдийн засгийн явдлын орлогч дарга Бат, сумын намын хорооны намын дарга Тэгшбуян, хошууны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны 110 гаруй хүн оролцов. Намын хорооны намын дарга Тэгшбуян: "Ойрын жилүүдэд хошууны хөдөө аж ахуйн хөгжил тасралтгүй дээшилж байгаа боловч зарим иргэд байгалийн гай гамшиг, хүнд өвчнөөс болж эд хөрөнгөө барж, амьдрал нь ядуурав. Иймд дээрх иргэдэд тусалж, хүнд хэцүү амьдралаас нь салгаж, жаргалтай амьдралыг эдлүүлэх нь манай нам засгийн үүрэг мөн. Дээрх тэтгэмжийг авч байгаа иргэд өөртөө итгэлтэй амьдарч, хүнд хэцүү үеийг өвдөг нугаралгүй, ядуурлаас салж, баян жаргалтай амар тайван амьдрахыг хүсье" гэв. Хэрлэн сумын Хандаа гуай сумын намын хорооны дарга Тэгшбуянд хандаж төр засгийнхаа хайр халамжид баярлаж байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр тус сумын 70 хүн тус бүрт 1000 юань өгч, хөгжлийн бэрхшээлтэй 54 иргэнд өвлийн түлээ түлшний мөнгө гээд нийт 84 мянган юань зарцууллаа.
ЦЭНГЭЛ, СУРНАА, ЮҮНЬХУНЬ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6694
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих