Дэлхийд хосгүй урлагийн бүтээл Занабазарын Ногоон дарь эх бурхан өчигдөр манай улсын цагаар 17.00 цагт Парис хотод дуудлага худалдаагаар худалджээ.
Дэлхийд хосгүй урлагийн бүтээл, үзмэрүүдийг худалддаг "Sotheby” компани уг хосгүй бүтээлийг 200000-300000 еврогоор эхлэн үнэлсэн ба Тайван улсын иргэн 30.7 см өндөртэй Ногоон дарь эхийн хүрэл цутгамлыг 3.457.500 еврогоор худалдаж авсан байна.
"Sotheby” компани "Занабазарын хосгүй бүтээлийг эзэмшиж байсан хүн 1954 онд Парист Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд түүний үр хүүхдүүд уг бурхныг өнөөг хүртэл хадгалсаар байсан” хэмээн танилцуулга дээрээ бичжээ.
Монголын анхдугаар Богд гэгээн Занабазар энэхүү бүтээлээ 17 дугаар зууны үед урласан байна. Г.Занабазар нь XVII зууны сүүлээс XVIII зууны эхэн үед амьдарч байсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн хүн байсан аж. Тэрээр олны дунд "Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд Жавзандамба хутагт билээ. Өндөр гэгээн язгуурын таван бурхан "Цагаан дарь эх”, "Ногоон дарь эх”, "Бодь суварга” зэргийг хүрлээр цутгаж, алтаар шарсан. Мөн өөрийн эх Ханджамцын хөрөг зураг гэх мэт хосгүй үнэт бүтээл хадгалагдан үлдсэн байдаг. Эдгээр бүтээлүүдийг гадаад дотоодын үзэгчдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Богд хааны ордон музейд дэлгэн үзүүлдэг. Гадаадын түүх судлаачид, эртний эдлэл судлаачид зөвхөн Г.Занабазарын хийцийг үзэх гэж л манай улсыг зорин ирдэг байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих