"Хувийн бизнесээс үндэсний бүтээн байгуулагч” ном нь бизнесийн салбарын түүхийг хураангуйлан өгүүлсэн анхдагч бүтээл болсон бөгөөд М-Си-Эс Групп үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд Нэпко хэвлэлийн газартай хамтран бүтээжээ.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн "National Geographic”-ийн стандартыг баримтлан бүтээсэн энэхүү ном Нүүдэлчид ба зах зээл, Коммунист эдийн засаг, Нийгэм солигдов, Наймаанаас бизнест хөл тавьсан монголчууд, Эрчээ авсан эдийн засгийн шинэтгэл, Үүргийн худалдаанаас үндэсний компаниуд, Бүтээн байгуулсан он жилүүд гэсэн 7 хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүрт онцлох үйл явдал, хандлагыг холбогдох баримт, зураг, он дарааллаар илэрхийлжээ. Энэхүү альманах номыг улс, нийслэл, аймаг, орон нутгийн төв номын сангууд болон эдийн засаг, бизнесийн их, дээд сургуулиудад хүлээлгэн өгөх бөгөөд монголын ууган сургууль МУИС-ийн Бизнесийн сургуулийн үе үеийн оюутнуудын мэргэжлийн онцлог, сонирхол, судалгаа шинжилгээний ажилд нь зориулан ийнхүү дээж болгон өгч байгаа аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих