Германы Бонн хотын Шинэчлэлийн олон улсын төв буву Bonn International Center for Conversion байгууллагаас 2014 оны дэлхийн хамгийн их цэрэгжсэн орнуудыг нэрлэжээ. Ингэхдээ цэрэг, армийн аппарат нь нийгэмдээ хэр нөлөөтэй байдаг, ямар хувь жин эзэлдэгийг харьцуулан судалжээ. Судалгаанд нийт 151 орныг хамруулсан байна. Энэ оны хамгийн их цэрэгжсэн орноор Израйль тодорчээ. Үүний дараа Сингапур, Армень, Сири, Орос, Кипр, Өмнөд Солонгос, Иордан, Грек, Азербайжан бичигдсэн байна. Харин Монгол улс цэрэгжилтийн индексээр 15 дугаарт эрэмбэлэгджээ.
Т.Гэрэл /Zindaa.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих