Харах мэдрэхүйгээр дамжин та бидний сэтгэл зүрхийг хөглөдөг урлаг хэмээх гайхалтай ертөнцийн хачирхалтай арга барилаар бүтээл туурвидаг орон орны "сонирхолтой” уран бүтээлчдийн тухай дараах мэдээллийг хүргэж байна.
Бэлэг эрхтэн
"Прикассо” хочит Австралийн уран бүтээлч Тим Пэч (1953) хэмээх энэ
эрхэм бэлэг эрхтнээрээ урлаг бүтээх хачирхалтай техникээрээ дэлхийд
танигдсан нэгэн юм. Тэрээр үдэшлэг шоу цэнгээний бүхий л арга хэмжээнд
урилгаар очиж бүтээлээ туурвиж үзүүлдэг бөгөөд хөрөг зургийг ердөө 20
минутын дотор бэлэг эрхтнээрээ "амилуулдаг” гэнэ.
Цус ба Шээс
Өөрийнхөө цус болоод шээсээр бүтээл урладаг түнийг Винишис Кисэда
гэдэг. Бразилаас гаралтай тэрээр бүтээл бүртээ ямар нэг шинэ соргог,
санаанд багтамгүй зүйлсийг шигтгэж чаддаг ховорхон уран бүтээлч юм.
Виниүис хоёр сар тутам 450 мл цусаараа бүтээл туурвидаг байна.
Усан доор
Украйны хэсэг уран бүтээлчид нэгдэн Хар тэнгисийн гүнд шумбаж бүтээлээ
урладаг гэнэ. Тэд нэг удаа бүтээл хийхдээ усан доор 40 орчим минут
байдаг байна. Усан доор "амь өрссөн” гэдэг утгаараа нийтэд танигдсан
болохоос зураг зурах арга барил нь тун энгийн уламжлалт технологи ажээ.
Хиймэл "гар”
Олныг сэрдхийлгэж айдас төрүүлэм, эсрэгээр сонирхлыг нь эрхгүй татах
ийм нэгэн хачирхалтай арга барилаар бүтээл урладаг түүнийг Мортень
Вискум гэдэг. Тэрээр Скандиновын уран бүтээлч бөгөөд хиймэл гарнаас
эхлээд үхсэн харх гэхчилэн цөөнгүй "жигтэй” материалаар бүтээлээ
амилуулдаг нэгэн ажээ.
Үхсэн шоргоолж
Калифорниас гаралтай Крис Трүмэн гэх уран бүтээлч 200.000 үхсэн
шоргоолжоор хачирхалтай нэгэн хөргийг бүтээжээ. Үүнийгээ бүтээхдээ
тэрээр 200.000 амьд шоргоолжийг худалдан авч тэднийг харгислан алсан
бөгөөд энэ бүхний эцэст аавынхаа бууг барин зогсох дүүгийнхээ хөргийг
бүтээсэн нь хачирхалтай. Крисийн эл хачирхалтай "хөрөг” нь $35.000
долларын үнэ хүрчээ.
Хөх
Америкийн уран бүтээлч Кира Эйнь Варшежи "хөх”-өөрөө бүтээл туурвидаг
удаах хачирхалтай уран бүтээлчээр нэрлэгдэж байна. Өдгөө 37 настай
тэрээр хараа булаам гайхалтай зургуудыг ийнхүү бүтээдэш бөгөөд тэдгээр
бүтээл нь хамгийн багадаа $1000 доллараас эхэлж зарагддаг байна. Кира
хөхнөөсөө гадна урлаг бүтээх ямар л арга хэрэгсэл байна түүнийг
эрэлхийлэх турших дуртай бүтээлч нэгэн ажээ.
Машин
Удирдлагатай тоглоомон машинаас жинхэнэ төмөр хүлгийн аль алинаар нь
бүтээл урладаг түүнийг Ян Күүк гэдэг бөгөөд тэрээр Их Британий уран
бүтээлч юм. Түүний 2008 онд бүтээсэн Лүз Хамилтоны бүтээл олонд
танигдсан бөгөөд энэ нь Лондонгийн хоёр давхар автобусыг дахин хоёр
давхарласантай тэнцэх хэмжээний том бүтээл болсон байна.
Огиудас
Милли Браун гэх энэ эмэгтэйн "огиж” зурсан нэг бүтээл хэдэн мянган
доллараар үнэлдэгддэг бөгөөд тэрээр бүтээх гэж буй зурагтаа орох өнгө
өнгийн будгийг амандаа балгаж огиулан цацах хэлбэрээр бүтээл урладаг
нэгэн ажээ. Ингэж амилуулсан бүтээлээ тэрээр "Nexus Vomitus” гэж
нэрлэдэг байна. Дуурийн нэрт дуучин Патришиа Хэммонд ба Зита нарын
хөргийг ингэж зураад $2400 доллараар арилжсан гэнэ.
Уруул
Багаасаа урлагт сонирхолтой, урлагийн чиглэлээр олон уралдаан тэмцээнд
оролцож өөрийгөө хөгжүүлж ирсэн Техасын уран бүтээлч Натали Айриш бол
"уруул”-аараа зураг зурдаг сонирхолтой бүсгүй юм. Өнгө өнгийн будганд
уруулаа дүрж цагаахан цаасыг хэдэн мянган удаа үнсэж байж бүтээлээ
амилуулдаг гэхээр уйгагүй хөдөлмөр мэт санагдана.
Давс
Афганистанаас гаралтай уран бүтээлч Башир Султани нь чадварлаг график
дизайнер төдийгүй давсан урлагийн мастер нэгэн юм. Тэрээр Канадад
ажиллаж амьдардаг бөгөөд нэг бүтээл дээрээ 50 - 60 минутыг зарцуулдаг
байна.
www.URLAG.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих