
Өнгөрөгч амралтын Ням гарагт буюу 12 дугаар сарын 14-ны өдөр Чойбалсан
хотоор морин тэрэг, унадаг дугуйтай өвлийн өвгөдийн парад Тусгаар
тогтнолын талбайгаас эхлэн явж шинэ жилийн баярын уур амьсгалыг төрүүлэн
олон хүмүүст инээд хөөр баяр баяслыг бэлэглэжээ. Энэ үйл ажиллагаан нь
Монгол оймс & Модон чихэр үйл нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд
"Дорнод аймгийн залуучуудын нэгдэл” фэйсбүүк группын гишүүн 20 гаруй
залуус уг ажлыг санаачлан, уриалж өөр өөрсдийн боломжоороо нийт 320’000
гаруй мянган төгрөгийг цуглуулан, захын гэр хороололын хүүхдүүдэд
Үндэсний үйлдвэрийн Монгол оймс, C витамин, Чупа чупс чихрийг 180 гаруй
хүүхдэд бэлэг болгон өгчээ. Чихэр жимс нэг л удаа идээд дуусах зүйл
учир, залуус нэг хоёр сар өмсөх дулаан оймс, дархлааг дэмжих витаминыг
сонгожээ. Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайгаас эхлэн төв зам,
Шүр зах, Сликат, Хивс, Ардчилалын гудамж, БОЭТ-ийн хүүхдийн тасаг,
Мянгат хороолол, 2,3 дугаар баг, наадмын талбайн дэргэд байрлах 1-р усан
сан зэрэг маршрутаар явж нийт 40 гаруй км замыг унадаг дугуйтай туулж
бяцхан багачууддаа бэлэгээ гардуулжээ. Тус буяны ажлыг дэмжиж Г.Ундармаа
эзэнтэй Монгол оймс дэлгүүр 40 оймс, мөн 50 оймсыг үйлдвэрийнх үнээр,
мөн Mama’s фүүд, хүргэлтийн хоолны газар халуун аарц, гарын амтат
талхаар залуусаа дайлж дэмжлэг үзүүлж ажиллажээ. Дашрамд дуулгахад тус
фэйсбүүк групп нь дорнод аймагтаа болон Монгол улс, дэлхийн өнцөг булан
бүрт сурч ажиллаж, амьдарч байгаа Дорнод нутгийн залуучуудыг улс төр,
шашин шүтлэг ярихгүйгээр, нутаг орныхоо талаар нээлттэй, санал, бодлоо
хуваалцаж нийгэмдээ эерэг, сайн сайхан зүйл түгээхийг эрмэлзье,
залуучуудынхаа нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор үйл
ажиллагаагаа явуулдаг фэйсбүүк групп юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6736
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих