Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй "Цагаан залаа агвет”
компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын
ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ.
Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын
хувьд шаардлага хангахааргүй болсон гэж үзсэн аж. Тус компани
хоёрдугаар сарын 21-нд нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн
бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар
сарын 27 болгож хугацаагаа сунгасан. Ийн хугацаагаа сунгасан ч мөн л
амжилгүй гуравдугаар сарын 1-нд эхний 500 мянган тун вакцин оруулж
ирсэн аж.
Харин үлдсэн 500 мянган тун вакцин нь 2-8 градуст хадгалагдах ёстой
гэсэн техникийн шаардлагыг зөрчсөн бөгөөд ийнхүү ашиглагдах
боломжгүй байдалтайгаар хяналтын агуулахад хадгалагдаж байгаа
гэнэ.
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих