Нүүдэлчин монголчууд маань, тэр дундаас малчин ард түмний маань нэг эрхэмлэдэг зүйл бол нутаг сэлгэж нүүх, өөр газар шилжиж буух ёсон юм.
Айл гэрүүд айлсаж буухад дугуй хэлбэрээр буудаг. Энэ нь манай монголчуудын эртнээс уламжилсан язгуурын заншил юм. Чингис хаанаас өмнө нүүдэлийн хүрээ гэж байсаны хамгийн бага нэгж нь хот айл байжээ гэж үздэг байна. Говь-Алтайн Цагаан голын хадны зурагт модтой толгойн ар талд их, бага хоёр гэр эгнэж буусан байдалтай дүрслэгдсэн байдаг. Энэ нь эцэг хүү хоёрынх юмуу танил хоёр айл бууж хот айлыг үүсгэсэн бололтой хэмээн архелогчид үздэг бөгөөд. Хаднаа дүрсэлсэн энэхүү зурагийг архелогич Ц.Доржсүрэн МТӨ VII зуунд хамруулсан байдаг. Хэрэв энэ дүгнэлтээр үндэслэж үзвэл одоогоос 3 мянгаад жилийн тэртээх үед "хот айл" үүссэн байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Нэг хотод хоёр, гурван айлаас хэтрэхгүй. Бага хүрээ буюу хот айл хэлбэрээ алдалгүй хадгалсаар иржээ. Хот айл хүрээлж буухдаа гэрийнхээ хойд биеэр саран дугуй хэлбэртэйгээр тэрэг, бараагаар дугуйлж битүүлдэг байжээ. Үүний учир нь бог малаа хотлуулж хамгаалахтай холбоотой ажээ. Айлсаад гэрээ барихад хотны ахмад юмуу хот айлын ахлагч нь хотны баруун хойд эсвэл хойд талд нь буусан бол дүүмэд айлууд нь зүүн гар талыг дагаж дараалан голдуу саран хэлбэртэйгээр бууна. Дүүмэд айл нь гэрээ барихдаа тоононыхоо ноён / баруун, зүүн тийш чиглэсэн / хэцийг ахмад хүнтэй айлын гэрийн ноён хэцнээс зүрүүлдэг. Гэрээ ахмад айлтай зэрэгцүүлж барих буюу айлын хэцийг дарж буудаггүй заншилтай. Энэ нь хотныхоо айл өрх ах захыг хүндэтгэж үзсэн эрхэм сайхан ёс заншилын элрэл юм.
Айлсах айлаа таних ёс
Монголчууд эрт үеэс хот айл болох, гэр барихдаа тодорхой утга учир, нутаг орныхоо байдал, цаг улирал, бэлчээр, хамтын хөдөлмөрийнхөө шинжийг харгалзан иржээ. буух нутгаан шилж сонгохоос гадна бас нэг чухал зүйлийг эрхэм болгодог. Энэ нь хамт буух айл, хөрш болох хүмүүсээ таних ёс юм. Айлсахын тулд гэрийн эзэн, хотын ахлагч урд айлсахад багтаагүй хүн хамт өвөлжье гэвэл доорхи асуудлаар тохирдог заншилтай байсан байна. Үүний тулд тавих асуулт нь далд утгатай нүүдэлчидийн харьцааны гол зүйлүүдийг багтаасан шүлгэлсэн хэлбэртэй ажээ.
- Гэр шөргөөдөг тэмээтэй юу? гэдэг нь өвчтэй, хамуутай мал бий юу? гэсэн утгатай.
-Гэнэт давхидаг нохойтой юу? гэдэг нь үүдний харамч, хүнд дасдаггүй нохой бий юу? гэсэн утгатай.
-Хоол бууддаг хүүхэдтэй юу? гэдэг нь бэлтгэлээ хангаагүй ойр зуурын зүйлийг айлаас гуйдаг уу? гэсэн утгатай.
-Хов зөөдөг чавганцтай юу? гэдэг нь гэр чагнадаг, эв түнжинг муутгадаг, аливаа асуудалыг дэвэргэн өсгөж хов жив ярьдаг хүн бий юу гэсэн утгатай аж.
Асуултуудад хариу авсаны дараа хотын ахлагч айлсан буухыг шийддэг аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих