"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцийн бүтээлээрээ уран бүтээлийн гараагаа амжилттай эхлүүлсэн "Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл болох "Зүрхээр наадагч” киногоо өнгөрсөн хугацаанд үзэгчдийн хүртээлд хүргэсэн.
"Зүрхээр
наадагч” киноны зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн байдаг.
Тэгвэл яруу найрагч Х.Тэргэл тус киноны зохиолч А.Ганчимэг болон киноны
уран бүтээлчдийн багийг шүүхэд өгөх тухайгаа мэдэгдсэн байна.
Тодруулбал, Х.Тэргэл өөрийн фэйсбүүк хуудастаа, "Хувьсал” продакшиний
"Зүрхээр наадагч" кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин
нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавийн минь бидэнд зориулж бичсэн
"Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин
мандмой" гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус
киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй хандсан гэж
гомдол гаргахаа мэдэгдэж байна” хэмээжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих