1968 онд Дуглас Энгельбарт хэмээх хүн хүмүүсийг компьютер удирдахад илүү дөхөм болгох зорилготой нэгэн хэрэгслийг зохион бүтээсэн нь доороо дугуйтай модон тавцан байсан бөгөөд ардаас нь гарсан утас нь яг л хулганы сүүл шиг цухуйсан нэгэн төхөөрөмж байв.
Судлаачдын зөвлөснөөр Энгельбартад өөрийн бүтээлээ "хулгана” хэмээн нэрлэснээр энэхүү шинэ төхөөрөмж нь одоогийн нэрээ олсон юм.
Түүнчлэн Дуглас сүүлтэй хулгана шиг энэхүү төхөөрөмжийг санааг гарган түүнтэй хамт ажилладаг байсан аспирант Билл Инглиш гардан хийжээ. Мөн компьютерийн хулганы программ хангамжаар ажиллаж байсан Жеф Рулифсон сүүлд тэдэнтэй нэгдэн одоогийн бидний хэрэглэй буй хулганыг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Гэхдээ анхны хулганы дүр төрх нь өнөөдөр бидний хэрэглэж байгаагаас өөр байсан ба ширээн дээгүүр дугуйгаараа өнхөрдөг энгийн модон хайрцаг нь өнхрөлтийнхөө тоон мэдээллийг комьпютерт өгснөөр дэлгэц дээрх курсорыг удирддаг байсан гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих