Sony
Pictures Entertainment”-ын компьютерын сүлжээнд өнгөрсөн сарын 24-нд
хакерууд халдаж олон тооны үнэт баримт бичгүүд, киног хулгайлсан билээ.
Тэдний дунд дэлхийн шилдэг кино цуврал болох "Жэймс Бонд"-ын дараагийн
ангийн зохиол байжээ. Жэймс Бондын дараагийн анги "SPECTRE"-ийн зохиолын үйл
явдлыг хакерууд дэлгэж болзошгүй гэж киног бүтээгч "Sony Pictures
Entertainment” түгшиж байна. Ийм юм болгохгүйн тулд боломжтой бүх арга
хэмжээг авна гэж тус компани амлаад байгаа юм.
Уг
цувралын 24 дэх ангид Бондын дүрд Дэниел Крейг дахин тоглоно. Тус
киноны нэр, тоглох жүжигчид болон "007”-гийн шинэ машинаас бусад
мэдээлэл ил болоогүй байгаа билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6769
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих