Энэхүү шинэ жилийн үйл ажиллагааг жил бүр буриад сумд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн шинэ жилийг Дорнод аймгийн Дашбалбар сум зохион байгуулж, тус сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг хоршоо, нөхөрлөлүүд үзэсгэлэн худалдаа хийж оролцлоо. Үүнд "Улзын уянга” нөхөрлөл буриад дээл, хүүхдийн эсгий буриад дээл, буриад гутал, эсгий эдлэл зэрэг бүтээлүүдээрээ оролцсон бол "Улзын хишиг” хоршоолол нь тараг, шар тос, хольсон тос, гахайн савласан мах, сүүний архи зэрэг бүтээлүүдээр оролцлоо.Мөн сийлбэрч С. Эрхэмбаяр өөрийн урласан модон баримал, суран эдлэл, адуу малын тоног хэрэгсэл зэрэг бүтээлүүдээ тольлууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих