Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн ясыг Америкт дуудлага худалдаагаар
зарсаны дараа манай улсаас зарга хийж олж авсан. Эх орондоо ч эргүүлж
авчирсан. Одоо манайхан үлэг гүрвэлийн музей байгуулахаар явж байна.
Тэгвэл анхдугаар Богд Занабазарын хосгүй үнэт бүтээл болох Ногоон дарь
эхийн цутгамал Францын нийслэл Парис хотод дуудлага худалдаанд орж, 4.3
сая ам.доллараар зарагдсан билээ. Батаарын жишгээр араас нь хөөцөлдөөд,
шүүх энэ тэр болоод явчихвал эргүүлээд олоод авчих боломж байгаа болов
уу. Гэхдээ Америкийн тал шиг Францын тал бидэнд нааштай хандах уу, үгүй
юу гээд асуудал байна. Ямартай ч БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Ер нь бол
Занабазарын бүтээл дэлхийн хамгийн сонгодог бүтээл болчихоод байна.
Тиймдээ ч үнэ цэнэтэй байлгахыг бид хүсч байгаа. Үнэ цэнэтэй бүтээл нь
эх орондоо байвал илүү их гайхамшигтай.
Хулгайгаар алга болсон бүтээлээ олж авах талаар төр засаг нь ажил хийж л таарна. Тэр ажлуудыг хийе л гэсэн. Саяын дуудлага худалдаа Францад болсон учраас Франц хэлтэй хуульч авна. Хуулийнхан, палеонтологи, урлаг судлал, шашныхан ч энд баг болж ажиллах ёстой. Энэ баг зарагдсан гэгдэх бүтээлийнхээ гарал үүслийг тодорхойлох, яаж худалдагдсаныг тодруулах гээд олон ажил бий” хэмээн ярьсан нь манай төр засаг зүгээр суухгүй гэдгийг харуулах шиг боллоо.
Уг нь ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл яамтайгаа байсан бол энэ асуудлаар илүү сайн ажиллах байсан болов уу. Л.Гантөмөр сайдыг муу ажиллана гэж байгаа юм биш. Өмнө нь Батаарын араг ясыг Америкаас авчирсан, асуудлыг хөөцөлдсөн, энэ талаар мэддэг гэдэг утгаараа Ц.Оюунгэрэл гишүүн сайн ажиллаж байсан болов уу. Хэдийгээр бурханы цутгамал зарагдчихсан ч гэсэн өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд л дайрахаас биш яахав. Нөгөө талаас ногоон дарь эхийн цутгамал яаж яваад Франц руу "нисчихсэн” бэ гэдэг асуулт гарч ирнэ. Цахим сайтуудын мэдээлж байгаагаар Занабазарын нэрэмжит музейн захиргаа энэ асуудал дээр тайлбар хийхгүй байгаа гэх. Цаашлаад гаалийнхан юу гэх нь сонин байна. Дуудлага худалдаанд орсон үеийн мэдээллээр бол бурханыг эзэмшигч нь 1954 онд худалдаж авсан гээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн зууны тэн хагаст л ногоон дарь эхийн цутгамал Франц руу "жуулчилсан” болж таарах нь.
Гэхдээ энэ мэдээлэл үнэхээр үнэн үү, үгүй юу гэдгийг нарийн сайн тогтоох л хэрэгтэй. Дуудлага худалдаагаар зарж байгаа нөхөр юу ч гэж худлаа ярьж болно шүү дээ. Хэрвээ үнэхээр Ногоон дарь эхийн цутгамал 1954 оны үед Францийн нутагт "явж” байсан бол манай улсад хосгүй үнэт өвөө буцааж авах боломж байгаа юу гэдэг ч эргэлзээтэй. Ямар ч байсан Соёлын сайд шүүхэд хандана гэж байгааг бодоход нэг гарц байгаа л бололтой. Нөгөө талаасаа манай улсын хууль журам үнэхээр нохойн баас шиг болчихож. Гаалийн байгууллага ч ажлаа сайн хийж чадахгүй байна. Эсвэл текник технологи нь дутаад байна уу, үгүй бол авлигад идэгдээд дууссан уу. Өнөөдөр Монголын хосгүй үнэт өв, соёлын дурсгалууд бүрэн бүтнээрээ байгаа юу гэдэгт эргэлзмээр болчихож.
Зарим хүмүүсийн хэлдгээр, мэдээлэл гаргадгаар бол хосгүй үнэтэй бурхан шүтээнүүд, соёлын үнэт өвүүд гадаад руу гараад дууссан гэх. Одоо байгаа нь бүгд дууриамал гэсэн явган яриа явж байдаг. Нэг талаас үүнийг цуурхал гэж няцаадаг ч энэ мэт жишээ, баримтаас харвал үнэн байх магадлал байгаа юм биш үү.
Батаарын араг ясыг Америкт дуудлага худалдаагаар зарагдах хүртэл манайхан энэ талаар мэдээгүй л байсан байж таараа. Ер нь тийм үлэг гүрвэлийн яс олдоод , гаалиар гараад явчихсан гэж хэн мэдээ аж. Мөн Ногоон дарь эхийн цутгамал Парист дуудлага худалдаанд орох хүртэл манайхан энэ бурханыг музейд байгаа л гэж бодож байсан байх.
Гэтэл сүүлийн 2-3 жилийн дотор манай улсын түүх, соёлын хоёр ч хосгүй өв Америк болон Европт дуудлага худалдаагаар зарагдаж, өндөр үнэ хүрлээ. Энэ хоёр жишээ манай улсад үнэт өв үлдсэн үү, хэн нэгэн нь гадагшаа гаргаад зарчихсан уу гэдэг хардлагыг улам сэдрээж байна шүү дээ. Одоо бид улсын том музейнүүдэд шалгалт хийж, хосгүй үнэт өвүүд жинхэнэ эхээрээ байгаа эсэхийг шалгамаар байна. Ийм шалгалт хийвэл их юм дуулдана даа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд

...Америкийн тал шиг Францын тал бидэнд нааштай хандах уу, үгүй юу гээд асуудал байна. Ямартай ч БСШУ-ы сайд Л.Гантөмөр "Ер нь бол Занабазарын бүтээл дэлхийн хамгийн сонгодог бүтээл болчихоод байна.Тиймдээ ч үнэ цэнэтэй байлгахыг бид хүсч байгаа. Үнэ цэнэтэй бүтээл нь эх орондоо байвал илүү их гайхамшигтай...
Уг нь ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл яамтайгаа байсан бол энэ асуудлаар илүү сайн ажиллах байсан болов уу. Л.Гантөмөр сайдыг муу ажиллана гэж байгаа юм биш. Өмнө нь Батаарын араг ясыг Америкаас авчирсан, асуудлыг хөөцөлдсөн, энэ талаар мэддэг гэдэг утгаараа Ц.Оюунгэрэл гишүүн сайн ажиллаж байсан болов уу. Хэдийгээр бурханы цутгамал зарагдчихсан ч гэсэн өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд л дайрахаас биш яахав. Нөгөө талаас ногоон дарь эхийн цутгамал яаж яваад Франц руу "нисчихсэн” бэ гэдэг асуулт гарч ирнэ. Цахим сайтуудын мэдээлж байгаагаар Занабазарын нэрэмжит музейн захиргаа энэ асуудал дээр тайлбар хийхгүй байгаа гэх. Цаашлаад гаалийнхан юу гэх нь сонин байна. Дуудлага худалдаанд орсон үеийн мэдээллээр бол бурханыг эзэмшигч нь 1954 онд худалдаж авсан гээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн зууны тэн хагаст л ногоон дарь эхийн цутгамал Франц руу "жуулчилсан” болж таарах нь.
Гэхдээ энэ мэдээлэл үнэхээр үнэн үү, үгүй юу гэдгийг нарийн сайн тогтоох л хэрэгтэй. Дуудлага худалдаагаар зарж байгаа нөхөр юу ч гэж худлаа ярьж болно шүү дээ. Хэрвээ үнэхээр Ногоон дарь эхийн цутгамал 1954 оны үед Францийн нутагт "явж” байсан бол манай улсад хосгүй үнэт өвөө буцааж авах боломж байгаа юу гэдэг ч эргэлзээтэй. Ямар ч байсан Соёлын сайд шүүхэд хандана гэж байгааг бодоход нэг гарц байгаа л бололтой. Нөгөө талаасаа манай улсын хууль журам үнэхээр нохойн баас шиг болчихож. Гаалийн байгууллага ч ажлаа сайн хийж чадахгүй байна. Эсвэл текник технологи нь дутаад байна уу, үгүй бол авлигад идэгдээд дууссан уу. Өнөөдөр Монголын хосгүй үнэт өв, соёлын дурсгалууд бүрэн бүтнээрээ байгаа юу гэдэгт эргэлзмээр болчихож.
Зарим хүмүүсийн хэлдгээр, мэдээлэл гаргадгаар бол хосгүй үнэтэй бурхан шүтээнүүд, соёлын үнэт өвүүд гадаад руу гараад дууссан гэх. Одоо байгаа нь бүгд дууриамал гэсэн явган яриа явж байдаг. Нэг талаас үүнийг цуурхал гэж няцаадаг ч энэ мэт жишээ, баримтаас харвал үнэн байх магадлал байгаа юм биш үү.
Батаарын араг ясыг Америкт дуудлага худалдаагаар зарагдах хүртэл манайхан энэ талаар мэдээгүй л байсан байж таараа. Ер нь тийм үлэг гүрвэлийн яс олдоод , гаалиар гараад явчихсан гэж хэн мэдээ аж. Мөн Ногоон дарь эхийн цутгамал Парист дуудлага худалдаанд орох хүртэл манайхан энэ бурханыг музейд байгаа л гэж бодож байсан байх.
Гэтэл сүүлийн 2-3 жилийн дотор манай улсын түүх, соёлын хоёр ч хосгүй өв Америк болон Европт дуудлага худалдаагаар зарагдаж, өндөр үнэ хүрлээ. Энэ хоёр жишээ манай улсад үнэт өв үлдсэн үү, хэн нэгэн нь гадагшаа гаргаад зарчихсан уу гэдэг хардлагыг улам сэдрээж байна шүү дээ. Одоо бид улсын том музейнүүдэд шалгалт хийж, хосгүй үнэт өвүүд жинхэнэ эхээрээ байгаа эсэхийг шалгамаар байна. Ийм шалгалт хийвэл их юм дуулдана даа.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6785
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих