Төрийн ордны саарал танхимд сүүлийн үед олон янзын хачин жигтэй үйлдэл
гарч, агсам согтуу тавьсан, архичин луйварчинаараа дуудалцсан зэрэг
таагүй мэдээлэл дуулдах боллоо. Зарим эмэгтэй гишүүд маань Төрийн ордны
баруун талыгн зогсоолыг өмчилж дуулиан тарьсан бол саяхны нэгэн
хуралдаан дээр сархад зооглосон гишүүд агсам согтуу тавьж мөн л олны
нүдийг хужирлав. Зарим эмэгтэй гишүүд гуя хасаа гайхуулсан, нүцгэн
хүүхний зургаар фэйсбүүкээ "гоёсон” гээд л эрхэм гишүүдийн жигтэй
үйлдлийг дурьдаад байвал дуусахгүй. Сарын өмнө чамгүй олон хүмүүс
мөрийтэй тоглоомын асуудлаар сэрдэгдэхэд эрхэм гишүүний нэр дунд нь
"цохиж” явсан билээ.
Олны дуулиан болсон энэ асуудлуудын дэргэд шанаа өгөлцөх асуудал юу ч биш юм байна. Тэр дундаа сархад зооглон хөлчүүрхэх тохиолдол хоёр гурван ч парламент дамжин яригдаж байгаа асуудал. Харин энэ бүх ёс зүйгүй, эрээ цээрээ алдсан асуудлыг хэн ч сөхөж ярьдаггүй тэгсхийгээд л намҗдаг болжээ. УИХ-ын гишүүдийн ёсзүйн асуудлыг хэлэлцэх ёстой Ёсзүйн дэд хороо хоёр жилийн хугацаанд ганцхан удаа хуралдсан гэнэ. Энэ дэд хороонд байдаг гишүүд нь ч магадгүй ийм асуудалтай холбогддог учраас хэн ч тэдний талаар гомдол мэдүүлдэггүй гэсэн үг бололтой.
Уг нь Төрийн тусгай хамгаалалтынхан саарал ордонд сархад авч орох байтугай, үнэртүүлснийг нь дөхүүлдэггүй гэдэг. Цүнхэнд байгаа шингэн болгоныг шалгах шахуу нэвтрүүлдэг. Харамсалтай нь энэ дэг журмыг мөрдөх шаардлагагүй хүмүүс нь танхимдаа хөлчүүрхэж, төрөө, түмэн олноо доромжилж суугааг хангалттай удаан харлаа. Ер нь архины асуудал ганцаар дуусахгүй. Өмнөх парламентын үед ч танхимдаа согтуу морилдог тохиолдол бишгүй олон байсан. Цаашлаад 76 гишүүний ширээ, шургуулганд ганц, хоёр шил виски, вино байхгүй бол алдас болдог жишигтэй. Суудлын хор найруулж, сайдад суга дэвшсэн бол өрөө өрөөндөө цуглаж нанчид зооглох бичигдээгүй хуультай. Эр эмгүй л энэ ёслолд оролцож, зэрэг дэвээ гайхуулдаг гэх юм билээ. Эрхэм гишүүдийн бодит амьдрал иймэрхүү л янзтай байна.
Танхимаас гадна тэд архиа ууна уу, луувангаа иднэ үү маньд ямар ч хамаагүй. Гагцхүү Монгол төрийн үйл хэрэг явагдаж байгаа, төрийн минь сүлд өршөө хэмээн өглөө бүр цайны дээжээ өргөдөг энэ өргөөнд сархадад хөлчүүрхэн гуйвж дайвах нь ёсонд хазгай, хамгийн ёсзүйгүй асуудал билээ. Тиймээс ард түмний итгэлээр сонгож томилогдсон гишүүдийнхээ ёсзүйн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Дотооддоо хянаж чадахгүй юм бол хяналт, ёсзүйн асуудлаа гаднаас гишүүдтэй байхаар томилж, энэ танхимд хазгай хэлсэн үг, хальтирч гишгэсэн алдаа болгоныхоо төлөө ядахдаа уучлалт хүсдэг болгомоор байна.
Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудад парламентын гишүүд хэлсэн үг болгоныхоо төлөө хариуцлага үүрдэг. Нэгхэн үгний төлөө сайдын суудлаасаа бууж байсан жишээ олон. Ёсзүй гэж үүнийг л хэлдэг биз. Танхимдаа хөлчүүрхэж, агсам тавьдаг ийм гишүүд эдгээр улсад амьдарч байсан бол гишүүний суудлаасаа хэд хэд огцорчихсон байх байсан юм. Тиймээс архинаас татгалзаж чадахгүй юм гэхэд ядахдаа гаргасан алдааныхаа төлөө уучлалт гуйж сурцгаая, гишүүд ээ. Ёсзүйн дэд хороо ч энэ талаар анхаарлаа хандуулж, ажлаа хиймээр байна. Саарал ордонд сууж байгаа нэг хүн нь ард түмнийг сүү өргөж амьдрахыг уриалж байхад хаяа зэрэгцэн суугаа гишүүд нь архи уун хөлчүүрхэж, агсам тавихыг уриалаад байхаар ард түмэн хэнд нь итгэх хэрэг вэ. Архины хяналтын тухай хууль батлуулах гэж зарим нэг нь гүйлдэж байхад шөнө оройн цагаар архи зөөлгөөд ууж суугааг нь юу гэж ойлгох вэ. Тиймээс архины асуудлыг нэг тийш нь шийдэж, Төрийн ордонд хэрэгждэг журмаа гишүүдэд адилхан мөрдүүлье. Эс тэгвээс энэ танхимд өдөр болгон архины эхүүн үнэр ханхалж, шартсан, согтсон гишүүд шаардлага хангахгүй хууль батлахад хүрээд байна.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6787
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих