Амбий Хүрлээ 2 Бээжинд явж байгаад нэгэн буудалд хоногложээ. Унтах
гэхээр гэдэс нь өлсөөд жигтэйхэн гэнэ. Тэгэхээр нь гарч хоол идье гэтэл
хэлмэрч явчихсан байдаг. Хүрлээгийн тэвчээр алдарч "Амбий минь
амьдаараа турж үхэлтэй нь биш, сууж үхэхээр явж үх гэдэг юм" гарч
байтал арга олдоно гээд гарав.
2-уулаа нэг газар ороод суутал хятад зөөгч ирээд шулганаад байдаг, хэл ус мэдэхгүй улс яалтай билээ. Амбий дэмий л "май" майлаад өөрийнхөө хавирга сүвээ рүү зааж, хугалж нугалж байгаа дүр үзүүлсэн юм байх. Гэтэл зөөгч ойлгосон бололтой мань 2-т хонины шарсан хавирга авчирсанд баярласан улс "малын хэл мэддэг байхад ч зүгээр юмаа, махаар тасарна гэж байхгүй л юм байна. Гэхдээ гадаадаар их ярихаар гар өвдөөд байх юм гээд хөхрөлдөж байсан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих