Өчигдөр болж өнгөрсөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хүлээгдээд байсан яамдуудын дэд сайдуудыг томиллоо. Энэхүү томилгооны хариуг харахад бас л адармаатай. Эдийн засгийн
хямралтай холбоотойгоор орон тооны цомхотгол мөн дээр нь дэд сайд нарыг
давхардуулан томилохгүй гэж байсан хэдий ч хэлснээсээ буцсан байх юм.
Учир нь "Эрүүл мэнд, спортын яам", "Боловсрол, соёл, шинжлэх ухааны
яам"-ны дэд сайдуудыг давхардуулан баталчихлаа. Өмнөхөн нь яамдын сайд
нарыг сонгоно гэж бөөн л юм болж байж бас л давхар дээлтэй сайд байж
болохгүй гэсэн үгнээсээ буцаж орхисон.
Шинэчлэлийн засгийн газрыг унагсан гээд чухамдаа юу нь өөрчлөгдөв. Шийдлийн Засгийн газар гэсэн шинэ нэр томьёо, засгийн эрхэнд сууж байсан дарга цэргийн нэрс л өөрчлөгдчихлөө хэмээн хэлэх хүмүүс мэр сэр байх боллоо. Арга ч үгүй биз нэмэгдэхүүний байрыг солиход нэмэгдэхүүний утга өөрчлөгдөхгүй гэсэн математик гаргалгаа л хийгдсэн нь өнөөгийн засгийн газрын бүтцээс харж болохоор байна. Түүнчлэн яамдын тоог бууруулж байна гээд л өмнөх засгийн газар 16 яамаа цомхотгож 13 байх боломжтой гэснийг УИХ суудалтай нам эвсэлүүд бүгд л нэгэн дуутай гар өргөн баталж байсан. Гэтэл Шийдлийн засгийн газрын байгуулж байгаа нь энэ гээд өмнөх хэлэлцэж тохирсноо орвонгоор нь эргүүлээд л буцааж яамдынхаа тоог нэмж 15 болгож харин бүр Монгол улсын сайд нэртэй хэнд, юунд үйлчлэх нь мэдэгдэхгүй завсрын нэгнийг томилчихсон.
Энэ мэтээр л ард иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн ухаангүй улстөр явагдсаар л байна. Ёстой л засгийн эрхэнд гарч бялуунаас хүртэх гэсэн нам эвслүүдийн тохиролцоо улам л цагаандаа гарсан байдал нь Улсын хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг боомилоод байна гэхэд болно.
1.Сангийн дэд сайд - С.Пүрэв АН
2.Батлан хамгаалахын дэд сайд - А.Баттөр АН
3.Барилга хот байгуулалтын дэд сайд - н.Байгальмаа АН
4.Зам тээврийн дэд сайд - Х.Ержан АН
5.Эрчим хүчний дэд сайд- Ө.Пүрэвбаатар АН
6.Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд хоёр сайдтай байх бөгөөд Т.Болдбаатар АН, н.Атармаа/МАН/ нар энэ албанд томилогдлоо.
7.Уул уурхайн дэд сайд - Г.Тэмүүлэн МАН
8.Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд - Б.Батзориг МАН
9.Аж үйлдвэрийн дэд сайд - Х.Баделхан МАН
10.Гадаад хэргийн дэд сайд - н.Оюундарь МАН
11.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнхбаатар МАН
12.Хууль зүйн дэд сайд - Ц.Уугангэрэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
13.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд -Я.Төмөрбаатар МАН, Б.Тулга МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
14.Хөдөлмөрийн дэд сайд - н.Батхуяг МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
15.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд - М.Хүрэлсүх ИЗНН
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих