Дорнод аймаг дахь Гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын Гаалийн байгууллага хооронд хамтарч ажиллах гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү ажлын хүрээнд Дорнод аймаг дахь Гаалийн газар, Манжуурын Гаалийн цагдаагийн газрын анхдугаар уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын Хайлаар хотод Хайлаарын Гаалийн газарт зохион байгууллагдав.
Уулзалтанд Дорнод аймаг дахь Гаалийн газраас орлогч дарга Л.Алтанцэцэг, гаалийн зөрчил, эрсдлийн удирдлагын албаны дарга Т.Байгал, Манжуурын Гаалийн газраас Манжуурын Гаалийн цагдаагийн дарга Фан Дэмин, Хайлаарын Гаалийн дарга Дү Жангү, Манжуурын гаалийн цагдаагийн мэдээллийн тасгийн дарга Цай Яанюүй, Хайлаарын Гаалийн цагдаагийн дарга Го Минжиан, Манжуурын Гаалийн тамгын газрын орлогч дарга Гүн Зэүй, Манжуурын Гаалийн бичиг баримт хянах албаны дарга Ван Шүжүн, Манжуурын гаалийн цагдаагийн мэдээллийн тасгийн салаан дарга Цэцэнбаатар, Хайлаарын Гаалийн цагдаагийн мэдээллийн ажилтан Өлгий нарын албаны хүмүүс оролцов.
Уулзалтаар хоёр талын гаалийн ажилтнуудаас 2010-2014 онд илрүүлсэн хууль бус үйлдлийн талаархи мэдээллийг харилцан солилцсоноос гадна, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаалийн зөрчилтэй тэмцэх ажлыг хамтран зохион байгуулах, зөрчлийн мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, цаашид 2 талын уулзалтыг тогтмол зохион байгуулж, Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих