"Дэлхий дахин”-д сэтгүүлийн 1913 арваннэгдүгээр сарын №46-д ийм нэгэн зураг хэвлэгджээ.
Зургийг сэтгүүлийн зурагчин Я.Штейнберг авчээ.
Петербург хотноо ирсэн Монголын төлөөлөгчид 1913 онд Петербург хотноо очсон монголын төлөөлөгчид.
Зурагны доод талд: "Монгол цэргүүд өөрийгөө мөнгөөр харуулсан ч болох юм байна. Нэг нь 2 м 43 см, нөгөө нь 2м 56 см өндөр" хэмээн бичжээ.
Тэгвэл манай цэргийн түүхэнд тэдний тухай ийн бичжээ. "...1913 оны 9 дүгээр сарын 17-нд Орос улсад одсон Монголын төр засгийн төлөөлөгч 26 хүний нэрсийн жагсаалтын сүүлийн хоёрт нь цэрэг, дарга Гонгор, цэрэг Цэрэнжанцан гэж бичсэн байдаг.
Ийнхүү Орос улсад одох өндөр Гонгор, Цэрэнжанцан хоёрт дөчин тав, дөчин таван хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай маягийн дөрвөн талт тоорцог /товь малгай/ өмсгөж, цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу (маузер)зүүлгэн Ерөнхий сайд Намнансүрэнгийн хамт баруун, зүүн талд нь салалгүй дагах бие хамгаалагч цэргээр томилон явуулсан гэдэг" гэжээ.

Г.Хуяг
gereg.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6841
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих