Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцвол Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага бий. Тэгвэл эмнэлэгийн орыг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн байранд ажилласан байна.
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг саяхныг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Харин тус эмнэлэгийн өргөлтгөлийн барилгыг зориулалтын бусаар буюу Хууль зүйн яамны албан тасалгаа болгон ашиглахаар болсон болгосон. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг та бидний нэрлэж заншснаар "цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгосон. Ингэж эмнэлэгүүдийг нэгтгэхдээ Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдүүлсэн юм. CTI бол 126 зүсэлттэй, хүнд үзүүлэх хор нөлөө бага, MRI бол хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог. Ийм төхөөрөмж оруулж ирчихээд байхад өнгөрсөн хугацаанд ашиглаагүй.
Тэгвэл 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарт эвдэрсэн байна. Үүнийг өчигдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдэд дуулгаж байсан. Хэний буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа. Үүнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ихэд эгдүүцэж байгаа харагдсан. Тэрбээр "MRI аппарат эвдэрсэнийг засварлах, улсын үнэтэй өмч хөрөнгөд хайр гамгүй хандсан төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой” гэдгийг хэлж байлаа. Үүнээс өмнө буюу энэ оны 1-р сарын 8-ны өдөр Хууль зүйн яамныханы хариуцлагагүй байдлаас болж MRI аппаратны хөргөлтийн систем, цахилгаан шугамыг тас цохьсон хэрэг гарсан.
Тэгэхээр энэ бүхэн нь анхнаасаа буруу шийдвэр гаргасан Х.Тэмүүжиний буруу гэх хүн байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс эмнэлэг байгуул гэхэд Х.Тэмүүжин "том толгойлж” Хууль зүйн яамны хэдэн нөхдүүдийг оруулчихсан. Түүнийг буруу зүйл хийж байна гэж хэлсэн бүхнийг ажлаас нь халж, дарах аргыг төгс хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Үүнээс болж MRI аппарат өнөөдөр ажиллагаагүй болсон байгаа юм. Хэрвээ уг MRI аппарат анхнаасаа ажиллаж байсан бол улсын төсвөөс гаргасан мөнгийг өнөөдөр олчихсон, эмнэлэгийн хүрэлцээ сайжрах байсан юм. Х.Тэмүүжин та өөрөө 3.2 тэрбум төгрөгийн эвдэрсэн MRI аппаратыг төлж төр түмнийг хохиролгүй болгож өгөөрэй.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих