Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Шилэн
дансны тухай хуулийн танилцуулгыг хийх үеэр шилэн стакан гартаа барьж
"Монгол Улсын төр, цаашлаад төсөв, санхүү энэ шилэн стакан шиг тунгалаг
байх ёстой" хэмээн уг хуулийн гол санааг тодотгон хэлж байсан. Өөрөөр
хэлбэл, төр тунгалаг байхын эхлэл нь Шилэн данс гэж. Тунгалаг гэдэг үг
цэвэр, ариун гэсэн агуулгатай. Тиймээс шилэн дансны тухай хуулиар цэвэр,
авлигагүй төрийг байгуулах эхлэл гэж хууль санаачлагчид хэлж байгаа.
Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн мөнгөний зарцуулалтыг
иргэд олон нийт шилэн дансаар тольдох боломжтой болж байгаа юм. Өөрөөр
хэлбэл, улсын болон орон нутгийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төрийн
мөнгөөр хийж байгаа ажил үйлчилгээ, төлбөр тооцоо, гүйлгээний дүн, утга
нь олон нийтэд нээлттэй ил тод болгох тогтолцоог Шилэн дансны тухай
хууль бүрдүүлэх юм. Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс
хэрэгжиж эхэлнэ.
Гадаа
цаг агаар ямар байгааг шилэн цонхны цаанаас хараад цастай, бороотой,
шуургатай, салхитай, нартай байна гэдгийг мэддэг шиг Шилэн данс ажиллаж
эхэлснээр төрийн мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгааг иргэн бүр
мэдэх боломжтой болох юм байна.
Иргэн
та цаг агаар таагүй байгааг цонхоор хараад л мэддэг шиг улсын хөрөнгийг
хууль бусаар ашиглаж, авлига хээл хахууль өгч авалцаж байгааг Шилэн
дансаар илрүүлж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох эхлэл
тавигдлаа. Тэгэхээр нэг үгээр авлигыг хязгаарлах хазаар нь Шилэн данс
гэж хэлж болохоор байна. Иргэдийн улсад төлсөн татварын хөрөнгийг төр
хэрхэн зөв захиран зарцуулж байгааг Шилэн дансаар дамжуулан ил тод,
нээлттэй болгож, түүнд нь олон нийт хяналт тавих тогтолцоо бүрдэх юм.
Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд найман хоног үлдээд буй.
ТӨРИИН МӨНГӨӨР "АМЬДАРЧ" БАЙГАА 5000 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖИД ЭНЭ ХУУЛЬ ХАМААРНА
Энэхүү
хуульд төсвийн хөрөнгийг захиран зарцуулдаг төрийн өмчийн гэх
тодотголтой 5000 гаруй аж нэгж шууд утгаараа хамаарна. Төрийн болон орон
нутгийн өмчит, төрийн хувь оролцоотой хуулийн этгээд энэ хуульд
хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт,
төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээг гүйцэтгэж байгаа аж ахуйн
нэгжүүд өөрийн данснаас гарсан, орсон гүйлгээний мэдээлэл нь Шилэн
дансны нэгдсэн цахим хуудаст тавигдах юм байна. Шилэн дансанд тухайн
байгууллагын мэдээллийг дуу болон дүрс бичлэгийн хэлбэрээр байрлуулах
юм байна. Төсвөөс хэдэн төгрөг авч, хэчнээнийг нь ямар ажилд хэрхэн
зарцуулсан зэрэг бүх мэдээллийг Шилэн дансны цахим хуудаст олон нийтэд
нээлттэй тавих аж. Үүнээс гадна улсын хөрөнгөөр санхүүжиж байгаа хуулийн
этгээдийн дансаар дамжсан хандив, тусламжийн хэмжээ, түүний
зарцуулалтыг шилэн дансны гүйлгээгээр хянана.
ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙВЭЛ ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР МЭДЭЭЛНЭ
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ нийлүүлэгчийн нэр, хаягийг долоо хоног бүр Шилэн дансны цахим хуудаст мэдээлэх юм байна. Тодруулбал, тухайн байгууллага таван сая төгрөгөөс дээш үнэтэй бараа үйлчилгээний талаарх бүх мэдээлийг Шилэн дансандаа байршуулна гэсэн үг. Бараа үйлчилгээ нийлүүлсэн аж нэгжийн нэр хаяг, барааны төрөл, худалдан авсан үнийн дүн, тухайн бараа үйлчилгээ нь хуулийн этгээдэд зайлшгүй шаардлагатай байсан уу, үгүй юү гэдэг мэдээлэл тодорхой болох боломж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөөр худалдан авдаг шахааны бизнесийг ч илрүүлэх зорилготой юм. Үүнээс гадна цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэрийг ил тод нийтэд мэдээлнэ. Мөн дээрх хуулийн этгээдийн хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт мэдээлнэ.

ТЕНДЕРИЙН БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ШИЛЭН ДАНС ЦАХИМ ХУУДАСТ БАЙРШУУЛНА
Төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын тендөрийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, төндерийн урилга, төндерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх бүх мэдээллийг Шилэн данс цахим хуудаст байршуулна. Төрийн мөнгийг төрд ажиллаж байгаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ах дуу хамаатан садангаараа хувааж иддэг гол хэрэгсэл нь төндер. Мөн авлигын сүлжээ үүнээс үүссэн. Тэгэхээр шилэн дансаар ямар улстөрч ямар тендерт шалгарч байгааг ч илрүүлэх боломж харагдаж байгаа юм. Тендерт оролцогчид яагаад тендерт шалгараагүй болон шалгарсан хуулийн үндэслэлийг ч Шилэн дансаар олон нийтэд мэдээлэх юм байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД, ДОТООД ӨРИЙГ УЛИРАЛ БҮР МЭДЭЭЛНЭ
Манай
улсын санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага буюу Сангийн яам нь Засгийн газрын гадаад зээл, тусламжийн
зарцуулалт, гадаад, дотоод өрийн мэдээг улирал бүр Шилэн дансны цахим
хуудаст мэдээлнэ. Мөн улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэл,
тэдгээрийг шалтгааны тайлбарыг улирал бүр мэдээлэх бол нэгдсэн төсвийн
гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор Шилэн дансны
цахим хуудаст байршуулах нь. Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх
зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээллийг улирал
бүр мэдээллэх юм байна.
10 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮНТЭЙ БҮХ САНХҮҮЖИЛТ ШИЛЭН ДАНСААР ДАМЖИНА
Арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа бүх санхүүжилт Шилэн дансны цахим хуудаст олон нийтэд ил тод байх юм байна. Өөрөөр хэлбэл, 10 саяаас дээш үнийн дүнтэй төрийн байгууллагын санхүүжилттэй холбоотой бүх мэдээлэл, хаанаас, ямар данснаас хэнээс, ямар зориулалтаар орж, гарч байгааг хянана. Мөн Энэхүү хуульд хамаарах хуулийн этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлж болох ажээ.
Шилэн дансны мэдээллийг төр хяналтын байгууллагууд, иргэд олон нийт хяналт тавьж ажиллана

Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6935
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих