Хятадын Манжуур хотод олон орны хамтарсан мөсний баяр өчигдөр нээлтээ
хийлээ. 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй уг арга
хэмжээнд Монгол, Орос, Хятадын уран бүтээлчид оролцож байгаа юм.
Манжуур хот нь цас мөсний баярыг анх 1998 онд зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь Манжуур хотыг өвлийн аялал жуулчлалын алдартай хот болгон хөгжүүлэх, дээрх гурван орны соёлын солилцоог бэхжүүлэх зорилготой аж. Энэ ч утгаараа гурван орны хамтарсан уг арга хэмжээ нь ӨМӨЗО-ны цорын ганц дурсгалт баярын өдөр болж чадсан байна. Энэ жилийн хувьд монгол үндэстний уламжлалт соёлын хүрээнд төрөл бүрийн мөсөн баримал урлажээ. Тухайлбал, түүхийн сэдэвт мөсөн баримал, мөсөн байшин, төрөл бүрийн жижиг мөсөн урлал болон цаатнуудын урц зэргийг нэрлэж болох юм.
Ж.ЧУЛУУН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих