Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж энэ онд хийж гүйцэтгэсэн
ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа.
Тус хороо ирэх оныг сонгуулийн бэлтгэл ажлын жил болгон, сонгуулийн
бэлтгэл ажлыг сайтар хангах зорилт дэвшүүллээ. Мөн Сонгуулийн нэгдсэн
хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт нэгтгэж өгсөн саналын
талаар ярилцав. Тус хороо Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг
боловсруулахад анхаарвал зохих 60 гаруй санал, 100 гаруй саналын
томъёолол зэргийг хүргүүлсэн байна. Дээрх санал болон Сонгуулийн
нэгдсэн хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсгээс зохион
байгуулсан хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналыг үндэслэн хуульчилсан
саналын томъёолол боловсруулсан юм.
Энэхүү хуульчилсан саналын томъёолол нь Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үндсэн зарчим журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан 16 бүлэг, 94 зүйлээс бүрдэж байна. Мөн СЕХ-оос сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, гомдол, маргааныг хянан шийдвэрлэх асуудлын талаар нэмэлт санал хүргүүлэхээр бэлтгээд байгаа тухай СЕХ-ны гишүүдэд танилцуулав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих