Нэрт эрдэмтэн Ц.Б.Цэдэндамбаевын "Буриад-монгол хэлэн дэх олон нийтийн болон улс төрийн нэр томъёоны тухай" гэсэн бүтээл, эрдэмтэн Ж.Ш.Дондуковын "Буриад хэлний нэр томьёоны хөгжлийн тухай", мөн Т.А.Бертагаевын "Орчин үеийн Монголын уран зохиолын хэлний үгсийн сан" (монгол болон буриад хэлний материал дээр) болон бусад эрдэмтдийн бүтээлд "h" үсгийг "с" үсгээр солих нь буриад хэлэн дэх орчин үеийн үгийг (үг хэллэг) шинэ утгатайгаар, тухайлбал: "hонин" – "мэдээ", "сонин" – "сонин", "hан" – "сан хөмрөг" и "сан" – "сан" гэх мэтээр ҮГ БҮТЭЭХ АВИАЗҮЙН АРГА хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ тухай бүр 1920-1930 онуудад Г.Цыбиков, Б. Барадин, Ц.Жамсрано нарын эрдэмтэд мэдэж байснаар барахгүй амьдрал дээр хэрэгжүүлж байсныг тэдний сурах бичиг, өгүүлэл нийтлэл, толь бичиг зэрэг бүтээлүүдээс нь харж болно. Иймээс "h" үсгийг "с"-ээр солих нь манай олонхи хүмүүс, тэр ч байтугай зарим эрдэмтдийн буруугаар төсөөлж байгаачлан зүгээр ч нэг механикаар, үсэг авиа эсвэл нутгийн аялгуу өөрчилж буй асуудал биш билээ.
Түүнчлэн үгийн нэгдүгээр үед "с" үсгийг "h"-ээр солих нь буриад хэлний авиазүйн дүрэмтэй харшилдахгүй юм. Тухайлбал: «саhан» -‘цас’ "h" үсгийг "с"-ээр солих "ҮГ БҮТЭЭХ АВИА ЗҮЙН АРГА"-ын онолын үндэслэл нь өнөөдөр буриад хэлэн дэх нийгэм, улс төр болон нийгэм, эдийн засгийн үгсийн сангийн хурц шаардлага, хязгаарлагдмал байдал, үг дутагдал зэрэг бэрхшээлийг шийдэх тулгамдсан асуудалтай холбоотой юм.
Мөн буриад хэлэн дэх дээрх асуудлуудыг шийдэхийн тулд 1920-1930-аад онуудад хэрэглэгдэж байгаад үзэл суртлын шалтгаанаар толь бичгээс хасагдсан үгсийг (жишээ нь: «нам»- ‘партия’, «улас»-‘страна’, «сайд»-"министр" гэх мэт) эргүүлэн сэргээх хэрэгтэй санагдаж байна. Гэхдээ энэ нь буриад хэлэнд байдаг бүх "h" үсгийг "с"-ээр солино гэсэн үг биш. Бүх нийтээрээ хэрэглэдэг "h" үсэг буриад хэлний авиазүй болон дуудлагад хадгалагдан үлдэх ёстой.
Тухайлбал, «наhан»-‘возраст, жизнь’, «hалхин»-‘ветер’, «саhан» -‘снег’ гэх мэт. Харин шинэ, орчин цагийн үгсийн сан бүрдүүлэх явцын хувьд Зөвлөлт засгийн үед хориотой байсан үг хэллэгийг орчин үеийн утгаар сэргээх ажил (жишээлбэл, хуучирсан үг болох «hайд»-"сановник-сайд түшмэл", орчин үеийн утгаар «сайд»-"министр") гэх мэтээр явагдаж байгаа бол нөгөө талаас зөвхөн нутгийн аялгууны "h" үсгийг дэмжигч талынхны тухайлбал, «сурбажалагша»- ‘корреспондент’ гэхийг «hурбажалагша», «сэдэб»-‘тема’ гэхийн оронд «hэдэб» болгох (дээрх үгс «с»-ээр бичигддэг, «Бурятско-русский словарь». Улаан-Үд. 2008 он толийг харна уу) гэсэн бодит оролдлого нь зарчмын хувьд орчин цагийн үг хэллэг, үгсийн санг бүрдүүлэх амин чухал арга зам, үг бүтээх шинжлэх ухааны аргачлалаас татгалзсан хэрэг мөн. Мөн одоо үед олон буриад хүн (буриад хэл огт мэддэггүй эсвэл муухан гадарладаг) амьдрал дээр "h" үсгийг хэрхэн зөв дуудахаа мэдэхгүй будилдаг агаад тухайн үсгийг дандаа "х" үсгээр дуудагдаж эхэлдэг бөгөөд тухайлбал, "hонин" -"сонин мэдээ" гэх гээд "хонин" -хонь" болгох нь бий.
Энэ нь тус шинэчлэл хэрэгтэйг харуулж байна. Ийм учраас шинэ үг хэллэг бий болгож, толь бичгээс хуучин үгс сэргээхдээ "с" үсгийг "h" үсгийн оронд хэрэглэх нь буриад хэл сайн мэдэхгүй, эсвэл огт мэдэхгүй хүмүүст хэл сурахад нь дөхөм болох хамгийн зөв сонголт юм. Үүнээс гадна буриад хэлний "h" үсэг орсон бүх үгсийг 1939 оноос өмнө зөвхөн "с" үсгээр бичдэг байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Шэнэхэний буриадуудын хэлний туршлагад хөнгөн хандах хэрэггүй. Шэнэхэний буриадууд одоо хүртэл "h" гэж үсэг огт байхгүй, энэ үсгийн оронд "с" үсэг бичдэг босоо монгол бичгээ хэрэглэж байгаа. (1936 он хүртэл Буриад-Монголын Бүгд Найрамдах улсын албан ёсны бичиг байсан.) Гэвч энэ нөхцөл байдал нь Өвөр Монголд 80-90 жилийн турш тэдэнд ярианы хэлэндээ "h" авиаг ашиглахад огтхон ч саад болоогүй хадгалдсаар байгаа.
Мөн бичиг үсэгтээ "с" үсгийг ашиглаж байгаа нь шэнэхээн буриадуудад Монгол Улс болон Өвөр Монголын бусад бүх монголчуудтай харьцахдаа чөлөөтэй ойлголцоход нь тус болдог юм. Ийм маягаар "h" үсгийг "с"-ээр солих явдал нь нутгийн аялгыг үгүй болгоно гэж эмээгсдийн бодож байгаачлан үндсэн нутгийн аялгыг ор тас үгүй хийх механик арга биш бөгөөд харин буриад хэлэнд шинэ үгийн сан, шинэ үг хэллэг бий болгох үндсэн арга замуудын нэг төдий хэрэг юм.
Орчуулсан С.Майдар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих