Хөвсгөл нутгийн улаан тайга, цэнхэр хотгорт дархад түмэн цаа бугын аж
ахуй эрхэлж, амьдралаа залгуулж ирсэн цаатнуудын цаа бугын сүрэг цус
ойртож бие нь давжаарсан.
Улмаар тоо толгой нь цөөрсөн байна. Үүнд Засгийн газраас анхаарлаа хандуулж "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас 19 үржлийн цаа буга оруулж ирж Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажиллагааны Монгол дахь агентлагийн санхүүжилтээр "Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна.
Тус аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэд дунд явуулсан судалгаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа ажээ.
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6990
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих