Өвдгийг тань дэрлэлээ, хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ, хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ
Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй за.
Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ, хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг биз ээ
Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлдээлээ хонгор минь
Шүрэн ундрамт зүүлтэн чимэг гэж байдаг даа
Усан үзмийн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Дарьгангын алтан харгана ийм үйстэй дээ.
Хурц хумс чээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биеийн тань хүслийг яаж номхотгох вэ?
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуу тэр охин чоно ямар учиртай юм бол?
Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ, би
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ ...
1999.11.07-09 Эрээнцав
"Амитаба" номын 150-р тал

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6996
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих