Галдан хааны унал наманчилсан зургаан бармидын их хөлгөний судар оршив
Орчлонгийн наран хамаг бурхадын хураангуй биетэй
Огоот арилсан Очир баригч мөн чанартай
Ондоогүй дээд гурван эрдэнийн үндсэн
Үлэмж ивээгч лам нугуудад бишрэн залбирмой
Гайхамшигтай өглөгийн ач мэдэн буй атал
Харамын төмөр чөдрөөр бат хүлэгдэн
Гаслант бирдэд төрөхүйн үйл үйлдэв би
Гаслантай намайг ивээн соёрх лам минь
Арилсан шагшаабадын ач мэдэн буй атал
Алах хулгайлах тэргүүтнийг үйлдээд тачаангуйн мөрт боогдов би
Амьдаар чанагдагч там нугуудад тогооныг бэлдэв би
Анагасан намайг ивээн соёрх лам минь
Бат хүлцэнгүйн ач мэдэн буй атал
Бадрангуй халуун орны галд түлэгдэн
Балмад асурид төрөхүйн үйл үйлдэв би
Балар намайг ивээн соёрх лам минь
Холч хичээнгүйн ач мэдэн буй атал
Хойно үйлдэе хэмээн залхууд дарагдан
Хортой муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би
Хуурмаг намайг ивээн соёрх лам минь
Тэгш самадийн ач мэдэн буй атал
Тэтгэр муу мунхгийн торд торлогдсон
Тэнэг гайниг амьтанд төрөхүйн үйл үйлдэв би
Тэнэсэн намайг ивээн соёрх лам минь
Үлэмж билигийн ач мэдэн буй атал
Үл мэдэхүйн хүчнээр согтонгорон
Үргэлж муу заяатанд төрөхүйн үйл үйлдэв би
Өнчин намайг ивээн соёрх лам минь
Зургаан бармидын ач мэдэн буй атал
Зовлонтой найман номд шунахайран
Зургаан зүйл зовлонтой амьтанд төрөхүйн үйл үйлдэв би
Зовсон намайг ивээн соёрх лам минь
Харамын эрх ихдсэнээр өглөгийн хөрөнгө хатав
Ханилан жаргая хэмээсээр лам таныг юугаар мартав би
Харанхуй гаслангийн талд хүлэгдсэн хөвүүнээ
Хар хүлээсэн таслан соёр лам минь
Хүлээсний эрх ихдсэнээр шагшаабадын шүтээний үе хугарав
Хүрэм зэ хэмээсээр лам таныг юугаар мартав би
Хөлгүй далайд унасан хөвүүнээ
Хөөрөх мэт татаж аван соёрх лам минь
Омгийн эрх ихдсэнээср хүлцэнгүйн зэмсэг эвдрэв
Одом за хэмээсээр лам таныг юугаар мартав би
Орчлонгийн найман номд шунан барилдсан хөвүүнээ
Огоот арилсан оронд хөтлөн соёрх лам минь
Залхуугийн эрх ихдсэнээр хичээнгүйн ташуур тасрав
Залбиран одъё хэмээсээр лам таныг юугаар мартав би
Засаг ихтэй эрлэгийн цаламд орсон хөвүүнээ
Загасан мэт нигүүлсэхүйн гохоор татаж аван соёрх лам минь
Алгалзахуйн сэтгэлээр самадийн бие түлэгдэв
Ах дүүгийн амтанд орсоор лам минь таныг юугаар мартав би
Алаач махчийн оронд унасан хөвүүнээ
Асрахуй сэтгэлээр удирдан соёрх лам минь
Үл мэдэхүйн хүчнээр билигийн илд мохов
Улам байз хэмээсээр лам таныг юугаар мартав би
Оломгүй далайн ёроорт унасан хөвүүнээ
Удалгүй амгалангийн онгоцоор татаж аван соёр лам минь
Их балгасуудын ёроорт ханган соёрх
Эрхэм дээд ламд сүжиг оршуулан соёрх
Эрдэнэ гурван сургууль мань өргөжүүлэн соёрх
Энэ мэт төр шашин хоёр мань тогтох болтугай
Сарва мангалам
Зүүнгарын Галдан бошогтын ламдаа хилэнцээ даалгаж мөргөсөн зургаан бармидын судар дуусвай. Зүүнгарын өөлдийн Галдамба баатар зургаан бармидаар хилэнцээ гэмшиж наманчилсан судрыг зургаан сумны тэргүүн Хөвөөт цагаан хошууны Чөнжөд гэлэн Чойдон Зуугийн төвдийн хэлнээс монголд орчуулвай. (Шинээр олдсон тод үсгийн "Галдан хааны унал наманчилсан зургаан баримадын их хөлгөний судар оршив”-ын эх бичгийн судлал. /Бээжин/ Мянгад Эрдэмт. Quaestiones Mongolorum Disputatae No.9 p.127-130)
Сонгоол
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих