Ихэвчлэн гэдэсний савxанцар,стафилокок,стрэп
токок
зэрэг элбэг байдаг нянгууд давсагт нэвтрэн орж салст бүрхэвчийг
гэмтээснээр үрэвсэл үүсдэг. Гэхдээ давсагт нян орох бүрт үрэвсээд
байдаггүй. Учир нь бидний бие орж ирсэн нянгуудыг чадлынхаа хэрээр
устгаж явдаг. Гэхдээ дархлаа сул, хэт даарсан, давсаг гэмтсэн, харшилтай
эсвэл ядрангуй байснаас болж нян үржиж үрэвсэх таатай орчин бүрэлддэг.
Мөн байнга хөдөлгөөнгүй, суугаа ажил хийснээр аарцагны цусан хангамж багасч, үрэвсэл үүсэх нөхцөл болдог.
- Удаан хугацаагаар суух үедээ хоёр цаг тутамд босч, дасгал хийж, аарцагны цусан хангамжийг сайжруулах.
- Халуун ногоотой хурц хоол бага хэрэглэх, ихээр хэрэглэх шаардлагатай үед ус эсвэл ногоон цай сайн уух. Учир нь хурц найрлага нь шээсээр гадагшлахдаа давсагны салстад улайлт үүсгэж, үрэвсүүлэх магадлалтай.
- Кофе, хийжүүлсэн ундаа, спиртийн зүйлийг бага хэрэглэх.
- Сарын тэмдгийн үед хувийн ариун цэврийг сайтар сахиж, давсганд нян оруулахаас сэргийлэх.
- Шээсээ удаан барихаас зайлсхийх.
- Бэлгийн хавьтлын өмнө, дараа нь давсгаа байнга суллах.
- Усанд орохдоо халуун устай ваннд хэвтэхээс илүү шүршүүрт орох. Учир нь ваннд хэвтсэнээр арьсны нянгууд шээсний сүвт орох эрсдэлтэй.
- Хэт хлоржуулсан устай бассейнд орохоос зайлсхийх.
- Даавуун материалтай дотуур хувцас өмсч байх. Торон дотоожоо бүрэн эдгэтлээ далд хийх болох нь дээ. Учир нь тэд чиний эмзэг эрхтэнд үрэлт өгч, хөлөргөдөг. Нойтон, халуун орчин бол нян үржихэд хамгийн таатай нь гэдгийг мэднэ биз дээ?
- Буцалгасан, цэвэршүүлсэн ус сайн уух. Шингэн дутагдсанаар шээсний найрлага хэт өтгөн, булингартай, хурц болдог ба энэ нь цистит үүсэхэд нөлөөлдөг.
- Хэт бариу болон суудал доортой өмд өмсөх хэрэггүй. Бариу өмд нь доод хэсэгт үрэлт өгдөг бол суудал доортой өмд нь давсгийг чинь дааруулна.
- Доороосоо даарч болох бүх л "нүх сүв”-ийг таглаж, хүйтэн сандал дээр суухаар бол заавал дулаан олбог тавих.
- Гутал, дотуур өмдөндөө онцгой ач холбогдол өгч, загварыг биш чанар болон дулааныг эрхэмлэх.
Шинж тэмдэг:
- Ойр ойрхон шээс хүрч багаар гарах
- Давсаг орчим шээсний сүврүү шархирч өвдөх
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг мэдрэгдэх
- Шээс эвгүй үнэр, булингартай болсон байх
- Цустай шээх
- Халуурах
Гэрийн нөхцөлд эмчлэх:
- Давсган дээрээ халуун бүлээн жин тавих нь давсаг болон шээсний сүвийн булчинг агшааж өвдөхийг намдаана.
- Цангис жимс, самар, хар чавга, бүдүүн ширхэгтэй гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь нянгийн өсөлтийг зогсоож, шээсний сүвийн байгалийн тэнцвэрт орчинг бүрдүүлэхэд тустай.
- Буцалсан бүлээн ус аль болох их хэмжээгээр уух нь шээсний сүвийн идээ, нянг угаахаас гадна шээс ихээр ялгарснаар бие дэх хорт бодис тэр хэмжээгээр гадагшилна.
- Бөөр давсаг хавиа сүүлний тосоор тослож иллэг хийх нь давсагны хананы цочролыг намдаана.
- Доороосоо даарах нь давсганд нян нэвтрэх, үржих таатай боломжийг бүрдүүлж өгдөг учир аль болох доороосоо даарч болохгүй шүү.
- Шар будааг хэд дахин угааж тунгалаг болгосон ус уух нь тухайн үеийн зовиурыг түргэн хугацаанд намдаана.
- Давстай хар цайны ууранд суух нь ч мөн тустай. Гэвч өдөрт 10 минутаас илүү хугацаагаар суух хэрэггүй.
- Антибиотик эмийг эмчийн заавраар л хэрэглээрэй.
Арxагшуулаxгүйн тулд:
- Эмчилгээ хийсэн ч ойр ойр сэдрээд байвал мэргэжлийн эмчид хандах. - Хэрэглэж байгаа эм антибиотикоо зовиур арилсан ч зогсоолгүй ууж дуусгах
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7010
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих