ХАЛХГОЛЫН ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛ ОЙ
Наймдугаар сарын налгар өдрүүдийг Монголын ард түмэн, тэр дундаа Дорнодчууд бид тусгаар тогтнолоор амьсгалж өнгөрүүлсэн. Халхгол сум МУ-ын түүхэнд анх удаа "Цэргийн гавьяаны Улаан тугийн одон"-гоор шагнагдав. Дайны туршид Халхгол сумын ард иргэд хамгийн хүнд ачааг үүрч, цэрэг дайчдын гол ар тал нь болж байсан учир энэ эрхэм шагналыг хүртэхээс яалтай. Тэртээх 1939 оны 5-р сарын 11-ний өдөр Номун Хан, Бүрд Овооны чиглэлд харийн түрэмгийлэгчид нэвтэрч, Бойтог манханд үүрэг гүйцэтгэж байсан хилийн харуулууд руу гал нээсэн нь энэхүү Зарлаагүй дайны эхлэл байсан гэж түүхчид үздэг. Тэр цагаас хойш 75 жил өнгөрчээ. Энэ түүхэн үйл явдлыг "Дорнод" сонин оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэлээ. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярыг зохион байгуулах ажлын гол нурууг манай аймаг үүрч, 8-р сарын 25, 26-ны өдрүүдэд аймгийн төвд тэмдэглэж, энэ үеэр Орос, Монгол хоёр улсын цэргийн хээрийн хамтарсан сургууль, сүрт жагсаал болсон нь олны талархлыг хүлээсэн юм. Харин 8-р сарын 28-ны өдөр Халхгол суманд ойн баяр үргэлжилсэн. Энэ арга хэмжээнд гадаад дотоодын 900-гаад зочин уригдан оролцсоноос гадна Монгол-Оросын Залуучуудын хамтарсан "Ялалтын дөл" дөрөв дэх удаагийн тойрон аялал, Агаарын жижиг хөлөг эзэмшигчид 6 онгоц хөлөглөн Халхголд газардсан гээд сонирхол татам үйл явдал олон байсан. Тэртээх 1939 онд Хамар даваа, Хайлааст манхан, Хэрээ уул, Баян цагааны нуруунд болсон баатарлаг тулалдааны 75 жилийн ойг Оросын ахан дүүс, цэрэг дайчид, элч төлөөлөгчдийн хамт Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
тэнгэрийг сэрээгээд авсан. Халхын голын дайны сэдвээр "Халхголын цом" яруу найргийн наадмыг орон даяар зарлаж хамгийн өндөр бай шагналтайгаар амжилттай зохион байгуулж чадсан. Энэ наадамд шалгарсан 25 яруу найрагч манай аймагт морилон шүлэг зохиолоо уншиж тэрхүү бүтээлүүдээр ном болгон Орос, монгол хэл дээр хэвлүүлсэн билээ. Баян-Уулчууд улсын жишиг сум болж орон даяар магтаад авав. Сумдаас хамгийн их хөрөнгө оруулалт тус суманд хийгдэж одоо ч бүтээн байгуулалт үргэлжилсээр. Матадчууд 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, ардын жүжигчин Цэвээнжав нарынхаа хөшөөг сумынхаа төв талбайд залсан. Ийнхүү өнгөрөгч 2014 он Дорнодын сумдын хувьд баяр наадам бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил болж өнгөрлөө.
"ВАН ХҮНИЙ ҮР" ЖҮЖГЭЭР "ГЭГЭЭН МУЗА" ХҮРТЭВ
Драмын урлагийн шилдгийг тодруулах "Гэгээн муза" Олон улсын наадам 11 дэх жилдээ ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд манай аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын Театр "Ван хүний үр" бүтээлээрээ оролцож, манай театрын уран бүтээлчид уг наадмын дуулалт жүжгийн зургаан номинацид нэр дэвшин өрсөлдсөнөөс жүжигчин А.Одсүрэн "Шилдэг эрэгтэй гол дүр", жүжигчин С.Ариунчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг тус тус хүртэж, энэ жил Дорнодчууд бид "Гэгээн муза"-д одтой байлаа. Ийнхүү Дорнодын театраас хос "Гэгээн муза" төрөв. Урлагийн Янжинлхам бурхан ивээг.
Наймдугаар сарын налгар өдрүүдийг Монголын ард түмэн, тэр дундаа Дорнодчууд бид тусгаар тогтнолоор амьсгалж өнгөрүүлсэн. Халхгол сум МУ-ын түүхэнд анх удаа "Цэргийн гавьяаны Улаан тугийн одон"-гоор шагнагдав. Дайны туршид Халхгол сумын ард иргэд хамгийн хүнд ачааг үүрч, цэрэг дайчдын гол ар тал нь болж байсан учир энэ эрхэм шагналыг хүртэхээс яалтай. Тэртээх 1939 оны 5-р сарын 11-ний өдөр Номун Хан, Бүрд Овооны чиглэлд харийн түрэмгийлэгчид нэвтэрч, Бойтог манханд үүрэг гүйцэтгэж байсан хилийн харуулууд руу гал нээсэн нь энэхүү Зарлаагүй дайны эхлэл байсан гэж түүхчид үздэг. Тэр цагаас хойш 75 жил өнгөрчээ. Энэ түүхэн үйл явдлыг "Дорнод" сонин оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэлээ. Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойн баярыг зохион байгуулах ажлын гол нурууг манай аймаг үүрч, 8-р сарын 25, 26-ны өдрүүдэд аймгийн төвд тэмдэглэж, энэ үеэр Орос, Монгол хоёр улсын цэргийн хээрийн хамтарсан сургууль, сүрт жагсаал болсон нь олны талархлыг хүлээсэн юм. Харин 8-р сарын 28-ны өдөр Халхгол суманд ойн баяр үргэлжилсэн. Энэ арга хэмжээнд гадаад дотоодын 900-гаад зочин уригдан оролцсоноос гадна Монгол-Оросын Залуучуудын хамтарсан "Ялалтын дөл" дөрөв дэх удаагийн тойрон аялал, Агаарын жижиг хөлөг эзэмшигчид 6 онгоц хөлөглөн Халхголд газардсан гээд сонирхол татам үйл явдал олон байсан. Тэртээх 1939 онд Хамар даваа, Хайлааст манхан, Хэрээ уул, Баян цагааны нуруунд болсон баатарлаг тулалдааны 75 жилийн ойг Оросын ахан дүүс, цэрэг дайчид, элч төлөөлөгчдийн хамт Халхгол суманд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
ГУРВАН ИХЭР ХҮҮ МЭНДЛЭВ
Хэрлэн сумын 10-р багийн иргэн Гантөмөрийн Баттулгынх энэ оны 3-р сард бүл нэмж гурван
ихэр хүүтэй болсон баярт үйл явдлыг онцолж байна. Хүүхдүүдийн ээж Оюунномин хоёр дахь төрөлтөөрөө 1 2,3, 2,4, 1,7 кг жинтэй, удам залгах гурван хүү төрүүлсэн нь Дорнод аймагт 21 жилийн дараа гурван ихэр мэндэлсэн үйл явдал болов. Хөвгүүдэд Баттүшиг, Батхишиг, Бат-Орших хэмээх нэр
хайрласан. Тухайн үед ихрүүдийн аав ээж МАК компанид ажиллаж, Хивсний
хамгийн арын эгнээнд амьдарч байсан учир эмнэлгийн үйлчилгээ авахаас
эхлээд багагүй хүндрэл тулгарч байсан. Харин сэтгүүлчид санаачилж,
уриалга гаргаснаар энэ гэр бүлд аймгийн удирдлага 2 өрөө байрны түлхүүр
гардуулснаар юутай ч хөнгөлөлттэй үнээр байранд амьдрах боломж бүрдсэн
юм. Одоогоор гурван ихэр хүү эрүүл саруул өсч бойжиж байна. Монголын үрс
маш олон болтугай.
ХАЛХГОЛ, МАТАД, БУЛГАН. БАЯН-УУЛ СУМ 90 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ
Өнгөрсөн зун Халхгол, Матад, Булган, Баян-Уул сумын 90 жилийн ой тохиож,
хөл ихтэй өнгөрөв. Халхгол суманд л гэхэд 90 жилээс гадна Халхголын
хошуу үүссэний 325, Их бурхант цогцолборыг аравнайлсны 150, Халхгол сум
байгуулагдсаны 90, Халхголын дайны ялалтын 75, Ялалт музейн 30 жилийн ой
давхацсан. Энэхүү түүхэн ялалтын ойд манай аймгийнхан эрвийх
дэрвийхээрээ хөдөлж төр засгийн томчууд ч нисдэг тэрэг хөлөглөн Дорнын
"ВАН ХҮНИЙ ҮР" ЖҮЖГЭЭР "ГЭГЭЭН МУЗА" ХҮРТЭВ
Драмын урлагийн шилдгийг тодруулах "Гэгээн муза" Олон улсын наадам 11 дэх жилдээ ёслол төгөлдөр болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд манай аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын Театр "Ван хүний үр" бүтээлээрээ оролцож, манай театрын уран бүтээлчид уг наадмын дуулалт жүжгийн зургаан номинацид нэр дэвшин өрсөлдсөнөөс жүжигчин А.Одсүрэн "Шилдэг эрэгтэй гол дүр", жүжигчин С.Ариунчимэг "Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг тус тус хүртэж, энэ жил Дорнодчууд бид "Гэгээн муза"-д одтой байлаа. Ийнхүү Дорнодын театраас хос "Гэгээн муза" төрөв. Урлагийн Янжинлхам бурхан ивээг.
СПОРТЫНХОН ГАНЗАГА ДҮҮРЭН БАЙЛАА
Энэ жил манай спортынхон амжилт арвин байлаа. Солонгосын Инчон хотод болсон Ази тивийн наадмаас Дорнод нутгийн хүү Д.Отгондалай аваргын алтан медаль хүртсэн. Тэрээр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Японы тамирчин Сатоши Шимизүтэй мөнгөн Медалийн төлөө тулалдаж, ялалт байгуулж алтан медалийн төлөө Филиппиний боксчин Чарли Суаресийг ялж Азийн аварга болсон юм. Харин манай тамирчин Анхбаяр паратаеквондогийн Дэлхийн аваргын тэмцээнд мөн түрүүлж, дэлхийд аваргаллаа. Ийнхүү энэ онд спортын салбарынхан амжилтын богц дүүрэн байсныг оны онцлох үйл явдлуудын нэгээр нэрлэж байна.
ГАЗАР ГАЗРЫН ХУРДАН ХҮЛГҮҮДИЙН АЛТАН ТООСОНД МЯЛААЛГАВ
Дорнодчууд бид "Дорнод талын хурд-2014" Зүүн бүсийн хурдан морины уралдааныг аймгийнхаа баяр наадамтай хамтатган амжилттай зохион байгуулсан үйл явдлыг оны онцлохоор нэрлэж байна. Сэцэн ханы цэлгэр тал, Сан бэйсийн баруун дэнж газар газрын ажнай хурдан хүлгүүдийн алтан тоосонд мялаалгаж, наадамчин олон сэтгэл тэнэгэр наадав.

Дорнын их хурдан хүлгүүд ч өөрийн дэнжээ эзэгнэн уралдсан. МУ-ын тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн уясан азарга, шүдлэн нь түрүүлж, тал нутгийн өвсний шим зохисон гэдгээ харуулаад авсан. Дорнодчууд бид ч дутаагүй. Их нас, хязаалан, хурдан соёолонгийнхоо түрүүг авч, хурд хувааж наадлаа. Тэр дундаа аймгийн Засаг дарга С.Ганбатын шарга хязаалан айрагдаж, ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарын нэр дээр уралдуулсан хул соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл явдал байсан юм. Морин уралдаан зохион байгуулалт сайтай, эмх цэщтэй байсан хэдий ч морь дагаеан машинууд дэндүү олширсон нь наадамчин олныг бухимдахад хүргэсэн. Харин уралдаанч хүүхдийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхтэй ажилласныг энд онцлоё. Уралдааны эхний үед өвдөг тохойвч, түрийтэй гуталгүй зэрэг шалтгаанаар хасагдах тохиолдол мэр сэр гарсан ч гурван өдрийн турш үргэлжилсэн "Дорнод талын хурд-2014" Зүүн бүсийн хурдан морины уралдааны явцад ямар нэгэн ноцтой осол эндэгдэл гараагүй тайван өнгөрсөн.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ, ЧОЙБАЛСАИ ХОТ МААНЬ ӨНГӨӨ ЗАСАВ
Энэ жил бүтээн байгуулалт тохижилтийн ажил ундарч, Ногоон хот болох хөдөлгөөн өрнөв. Ер нь бол өмнөх жилүүдийг бодвол зам харгуйгаа шинэчилж, зам дагаад гэрэлтүүлэг тавьж, арван хэдэн давхар байшингууд хэд хэдээрээ сүндэрлэж Чойбалсан хотын маань өнгө үзэмж илтэд сайжирсан. Намар нь хагдраад уначихсан цэцгэнд байдаг мөнгөө цацаж орхисныг эс тооцвол бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг идэвхтэй өрнүүлснийг манай сонин онцолж байна. Энэ онд манай аймагт улсын төсвийн21 тэрбум, орон нутгийн төсвийн 1,6тэрбум,ОНХС-ийн 12,3 тэрбум, байгаль орчны сангийн 0,7 тэрбум төгрөг хуваартлагдаж, нэлээд хэсэг нь барилга тохижилт, ногоон хот болох ажилд зарцуулагдсан байдаг. Ирэх хавар ч энэ л янзаар цэцэг ногоо ургуулахад багагүй мөнгө зарах юм гэнэ лээ. Энэ жил Чойбалсан хотын автозамын хоёр талаар явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг цогц байдлаар шийдэх, Политехникийн коллежийг оюутны эко хотхон болгох ажлыг эхлүүлж, Эр хүний овоо руу чиглэсэн 1,3 км, УЦУОШТ-ийн баруугаар тойрч^ Ялалт руу явсан 1,6 км, Равдангийн гудамжаас Нуур ажилчдын хороолол руу 2 км замыг тавих зэрэгт нийт 2,4 тэрбум төгрөг зарцуулсны гадна орон сууцны байрнуудын гаднаас гарч орох гарцыг өргөтгөсөн гээд олон ажил хийгдсэн. Дээр дурдсанчлан өч төчнөөн тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт өрнүүлж байгаа ч ажил хийх нэрээр хамаатан садан, ах дүүс, найз нөхдөө өөд татдаг дарга даамлуудын буруу зуршил хийсэн ажлыг нь үнэгүйдүүлээд байх шиг ээ.

АЙМГААРАА БИД ЖИЛД 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРХИ УУДАГ
Энэ жил архидалтгүй аймаг болохоор тунхаглаж, "Архигүй амьдрал" нэртэй хөтөлбөр хүртэл хэрэгжүүлсэн ч нүдэнд харагдаж, гарт баригдахаар үр дүн гараагүй гэж хэлж болно. Харин эсрэгээрээ архидалт сүүлийн саруудад улам гаарсаар байгаа дүн мэдээ бий.
Дан ганц архидалт гэлтгүй манай аймаг нас баралт, бэлгийн замын халдварт өвчлөл, хавдар гээд аль муу бүхнээрээ улсад толгой цохиж явааг хаа хаанаа ярьж хэлж, тэмцэж эхэлсэн ч өч төчнөөнөөр зарцуулсан мөнгө төгрөг нь салхинд хийссэн гээд хэлчихэд буруудахгүй. Энэ мэтчилэн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд цаг хугацаа шаардагдана, архидалттай тэмцэж эхэлсэн ажлын үр дүн тав арван жилийн дараа гарна, Дорнодынхоо 80 мянган хүн амыг архигүй амьдруулах хөтөлбөрийг зориглон эхлүүллээ гэж Засаг ноён тухайн үедээ ярьж л байсан. Гэхдээ л бүтэн нэг жил өнгөрч байхад өнөөх мэргэн бодлого шийдвэр нь өгөөжөө өгч байгаа зүйл лав мэдрэгдсэнгүй. Тиймээс яалт ч үгүй сэрхийлгэсэн энэ үйл явдлуудыг багцлан манай сонин оны онцлох таагүй үйл явдлуудын эхэнд нэрлэлээ. Нийгэмд гарч байгаа гэмт хэргийн тал хувь нь архидалттай холбоотой үүдэгдэж байна. Дорнод аймгийн согтууруулах ундааны зах зээлийн дийлэнхийг Улаанбаатарын томоохон компаниуд эзэлж байгаа. Тооцоолж үзвэл Дорнодынхон жилд 3 тэрбум төгрөгийн архи уудаг, аймгийн хэмжээнд архи худалдан борлуулдаг 360 орчим цэг, багаар бодоход архинд донтсон 600 орчим иргэн бий. Гэтэл тэр "Архидалтгүй амьдрал" гээч хөтөлбөрт нь архины урсгалыг багасгах талаар ганц өгүүлбэр ч дурдаагүй. Агентлаг хэлтэс, ААН байгууллагуудын хэдэн дарга захирлуудад архинаас татгалзах уриалга гардууллаа гээд архидалт буурдаг бол буурахаар хугацаа өнгөрсөн. Харин үүнийхээ оронд архи үйлдвэрлэдэг, зөөж худалдаалдаг бизнесмэнүүдийнхээ хазаарыг нь тааруулсан бол арай өндөр үнэлгээ авах ч байсан юм билүү.

САНДАЛ СУУДЛЫН ХЭРҮҮЛ ОДОО ХЭР НАМЖААГҮЙ БАЙНА
Орон нутгийн сонгуулиас хойш бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад манай аймагт сандал суудпын хэрүүл намжаагүй л байна. Ардчилсан нам хоёр хуваагдаж, намын байраа булаацалдсан хэвээр байгаа бол аймгийн Засаг дарга ч суудал дээрээ ганхсаар энэ жилийг үдлээ. Урьд өмнөх жилүүдэд энэ мэт улс төрийн тогтворгүй байдал урт удаан хугацаанд үргэлжилж байсан тохиолдол үгүй. Ер нь 2014 он улс төрийн хувьд ард олныг төөрөгдөлд оруулсан жил байсныг "Дорнод" сонин онцолж байна. Ардчилсан намын хэсэг хүмүүс МАН-тай нийлж, аймгийн Засаг даргаар С.Ганбатыг сонгож, ЗД-ын орлогчоор МАН-ын экс дарга М.Бадамсүрэн томилогдсон. Нэг хэсэгтээ хэрүүл тэмцэл намжиж, хууль дүрэм зөрчсөн ч гэлээ аймаг орон нутаг гольдролдоо оров уу гэтэл эндүүрэл байв. Хэлцэж тохирсон хэсэг бүлэг хүн аймгийн толгойд суучихаад албан тушаалын томилгоог дур зоргоороо хийж байгаа нь харамсалтай.
Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Ирэх жилүүдэд Дорнодчууд бид улс төрийн мэргэн сонголт хийх болтугай.

Д.ДЭЛГЭРМАА /ДОРНОД/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7028
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих