
Эрлийн ажиллагаанд Индонезтой нийлээд Сингапур, Малайзын 12 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, 5 онгоц, 3 нисдэг тэрэг болон олон тооны цэргийн хөлгүүд оролцож байгааг Индонезийн Тэнгисийн нисэх хүчний төвийн командлагч, Адмирал, Сигит Сэтияана дуулгасан бөгөөд "Цаг агаар тогтуун байгаа тул бурхны ивээлээр бид онгоцыг даруй олох байх” гэжээ. Эрлийн ажиллагаанд Австралийн Нисэх хүчин мөн эрлийн онгоцоо илгээжээ.
"AirAsia” зорчигч тээврийн онгоц Индонезийн Сурабая хотоос Сингапурыг чиглэн нисч явах замдаа шуургатай таарч, холбоо тасарсан байна. Аврах албаны хүний хэлснээр онгоцны нисч явсан чиглэлийн мэдээнээс харвал сүйрсэн байх магадлалтай ажээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих