ЖАКАРТА. /NHK/. Иргэний агаарын тээврийн "AirAsia” компанийн
сураггүй болсон нисэх онгоц тэнгист осолдсон байх магадлалтай байна гэж
Индонезийн аврах албаны хүмүүс мэдэгдлээ.
Эрлийн болон аврах агентлагийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, мэдээлэлд
хийсэн дүн шинжилгээнээс үзвэл уг онгоц усанд осолдсон юм шиг байна.
162 хүнтэй "QZ8501” дугаарын нислэг үйлдэж явсан энэ онгоц өнгөрсөн ням
гарагийн өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапур руу хөөрснөөсөө 40
орчим минутын дараа холбоо тасарсан юм.
Өтгөн үүлнээс зайлсхийхийн тулд замаа өөрчилж, илүү өндөрт нисэхийг
зөвшөөрөхийг диспетчерийн хяналтын цамхгаас нисгэгч нь хүссэн гэж
Индонезийн тээврийн албаны хүмүүс мэдэгдсэн билээ. "Airbus A320-200”
онгоц үүнээс таван минутын дараа холбоо тасарч, дахин нэг минутын дараа
радараас алга болжээ.
Уг онгоцыг Индонезийн Калимантан болон Белитунг арлын хооронд алга
болсон гэж үзэж байгаа юм. Индонез, Сингапур, Малайз болон Австрали
эрлийн бүс рүү цэргийн усан онгоц, нисэх онгоцуудаа илгээжээ. Онгоц
холбоо тасрахад цаг агаарын байдал тааламжгүй, өтгөн үүлтэй байсан аж.
Г.Доржханд
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих