МУГЖ дуучин Самандын Жавхлан 12 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн "Монгол өлсөх учиргүй" хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхрийн сүү бэлгэлжээ.
Жавхлан хэлэхдээ: Би "Монгол өлсөх учиргүй" хувьсгалт тэмцлийн
тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний монголоо
гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Өнөөдөр та нарыг нийгэмд
Ядуучууд залхуучууд аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж... Тархи
нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ больсон энэ төрд
шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж
сурталчилж байна.
Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нартай уулзаж хараад та нарыг огтхон ч залхуу биш гэдгийг та нарын гэдэс дундуур ч тархи чинь дэндүү баян, хүнд хэцүү байгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Тэгэхээр жинхэнэ залхуучууд төрийн ордон дотор байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж төрт улсаа цэвэрлэж түмэн монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирсэнийг хэлмээр байна. Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ.
Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ... хэмээн хэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих