Лантуун дохио ТББ-д уржигдар шөнө бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг
нь аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэргийн талаархи мэдээлэл
иржээ. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд эхийг нь хичээлдээ
явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн
бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байна.
Яргачин этгээдийг сэтгэцийн эмгэгтэй юм уу гэтэл тийм биш ажээ. Одоогоос
жил шахуу хугацааны өмнө төрсөн эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан
аймшигт хэрэг гарч байсан бол өнөөдөр ийм төрлийн хэрэг багасах нь бүү
хэл ихэссээр байна. 3 хүүхдээ дагуулсан ээжид төрийн зүгээс өмгөөллийн
үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэнэ.
Сэжигтэн, яллагдагчаа үнэ
төлбөргүй өмгөөлдөг улсын өмгөөлөгчтэй хэрнээ гэрч, хохирогч, хүүхдэд
болохоор үнэ төлбөргүй хуулийн туслалцаа үзүүлэх боломж байдаггүй юм
байна. Тэр ч байтугай хазуулсан хүүхдүүдээ дагуулаад шүүх эмнэлэг дээр
очиход өөдөөс нь мөнгө нэхсэн байна гэж тус төрийн бус байгууллагаас
мэдэгдлээ.
Ээж, хүүхдүүдийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбож өгсөн ба
тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд бас л зардал мөнгө хэрэгтэй болоод
байгаа юм байна.
Тиймээс тэдэнд туслахыг Лантуун дохио төрийн
бус байгууллагаас олон нийтэд хандан уриаллаа. Эхний ээлжинд дансанд нь
мөнгө хандивлан хүүхдүүдийн хэрэг дээр өмгөөлөгч томилуулж, тэдний
эмчилгээний зардалд нэмэр болгохыг зорьжээ.
Хэрэв та
туслахыг хүсвэл Өмгөөлөгчийн зардал болон хүүхдийн эмчилгээнд хандив
өргөх данс : ХЭҮТ – Худалдаа хөгжлийн банк 453019211
Б.Төгс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих