Газар шорооныхоо төлөө нөр их хүчтэй тэмцэгчидийг цуглуулж чадсан "Гал үндэстэн" холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэн өчигдөр нас барсан байна.
Өнгөрсөн онд буу зэвсэг агсаж төрийн ордон руу халдсан хэргээр Ц.Мөнхбаяр нарын хэсэг хүмүүсийг нэлээдгүй чангахан ял оноогоод байсан билээ. ХАрин тэдний тэргүүн Ц.Мөнхбаярын ял хөнгөрсөн ч өдгөө хүртэл ялаа эдлэн хоригдож байгаа. Өвчний улмаас ялаас чөлөөлөгдсөн удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэн өчигдөр нас барсан нь "Гал үндэстэн" холбооны нэгэн тулгуур ганхаж үгүй боллоо хэмээн эрхэм хүнээ алдсан хүмүүс эмгэнэн гашуудаж байгаа гэнэ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих