Английн Манчестер Юнайтед клуб Испанийн эзэн хааны Реал Мадрид клубын жигүүрийн тоглогч Гарет Бэйлийг өндөр үнээр авна гэх мэдээлэл гараад байсантай холбогдуулан холбогдох хүмүүс дараах зүйлийг ярьлаа.
Гарет Бэйл : " Манчестер Юнайтед ? Би Мадридад аз жаргалтай байна. Би энэ хот, энэ цаг агаар, энэ клубэд дуртай. Би илүү их цом хүртэхээр зорьж байгаа. Би Реал Мадридтай 2019 он хүртэл гэрээтэй. 2019 оны дараагаар ч үргэлжлүүлэн тоглох байх."
Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти : " Бэйл бол манай хамгийн чухал тоглогчдын нэг. Тэр явахгүй. Ямар ч асуудал байхгүй."
Реал Мадридын ерөнхийлөгч Флорентио Перез : " Бидний хувьд Гарет Бэйлийн төлөөх ямар ч багийн саналыг одоогийн байдлаар хүлээж аваагүй байна. Гэхдээ бид ямар ч үнийн дүн, ямар ч санал хүлээн авахгүй. Миний хувьд Реал Мадридыг Кристиано Роналдо, Гарет Бэйлгүйгээр төсөөлж чадахгүй." гэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих